НӨАТ-ын ээлжит азтанууд өчигдөр тодорлоо. Ингэж ТЕГ-аас иргэдэд төлсөн татварынх өчүүхэн хэсгийг азтан гэх гоё үгээр халхавч хийн олгодог. Үүн дээр нэмэгдээд баримтаа бүртгүүлсэн иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах зохицуулалт бүхий хууль хэрэгжээд дөрвөн жилийн нүүр үзэж байна.
ААН, байгууллагуудад иргэд бүхэл бүтэн 10 хувиа төлчихөөд хоёрхон хувиа буцаан авдаг. Иргэдийн шүүмжлэлийг дагуулсан тэнцвэргүй хууль үйлчилсээр өнөөдрийг хүрээд байна. Иргэдийн зүгээс энэ хоёр хувийг нэмэгдүүлэх санал санаачлага гаргадаг ч дэмжлэг хүлээдэггүй. Тэгвэл хаврын чуулган нээхийн өмнөхөн НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан юм.
Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт УИХ хэлэлцлээ. Монгол Улс 2015 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид худалдан авсан бараа үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд сар бүр дунджаар 700 мянган татвар төлөгч баримтаа бүртгүүлдэг байна.
Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгч иргэдэд буцаан олгогдох мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, татварын тэгш, шударга байх зарчим бүрэн хангагдах боломжтой байв. Одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар иргэдэд буцаан олгогдож байгаа татварын хувь хэмжээ нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага, урамшууллыг сугалааны тохирлоор олгож байгаа нь шударга бус үйлдэл гэж үзээд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг 5 хувиар нэмэгдүүлж, 7 хувь болгох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингэснээр худалдан авалтыг эрчимжүүлж, далд эдийн засгийн хэмжээг бууруулан татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлж, тэдэнд ногдох татварын ачааллыг бууруулан, татварын тэгш, шударга байх зарчмыг хангаж, олон улсын жишигт нийцсэн татварын тогтолцоог бий болгоно гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна.

Гэтэл эрх баригчид энэ хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзлаа. Тэд татварын тэгш, шударга байх зарчмыг үл тоов. Уг нь цар тахлын хүнд үед иргэдэд очих хэдэн төгрөг ямар чухал дэм болох нь тодорхой байв. Гэвч чуулганы хуралдаанд оролцсон 40 гишүүний 55 хувийн саналаар дээрх хуулийн төсөл хууль санаачлагчдаа буцсан юм. Нэг үгээр эрх баригчид иргэдэд очих НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэхээс татгалзлаа
О.ОНОН