Хонконгийн эсэргүүцлээс үүдэн Instagram сүлжээг хаалаа
Хятадын засаг захиргаа зураг тавьж, солилцдог Instagram сүлжээг хаах шийдвэр гаргасан нь Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой аж.

Сүлжээ ашиглагч олон иргэн энэ тухай Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Түүнээс гадна Хятадын твиттер гэгддэг Weibo сайтад Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч “OccupyCentral” хөдөлгөөний гишүүдийн талаар “хар жагсаалт” гаргасан аж.

Хөдөлгөөний гишүүд, оюутнууд Хонконгт 2017 онд болох захирагчийн сонгуулийн сис­темийг эсэргүүцэн, ардчилал, ил тод байдлын төлөө жагсаал цуглаан хийснээс гадна засаг за­хиргааны төв байрны ойролцоох замын хөдөл­гөөнийг хаагаад байгаа юм. Эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас төвийн дүүргүүдийн дунд сургуулиудын хичээлийг хаасан аж. /Ройтерс/

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.