Д.Нямхүү: Коронавирусийн дахин нэг тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр коронавирусийн халдвараар дахин нэг хүн өвчилсөн гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дуулгалаа. 

Тэрбээр "2020.04.18-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 104 хүнд шинжилгээ хийж хяналаа, коронавирус илрээгүй. Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдолтой хамт орж ирсэн 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.  Дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор олон хүнд өвчтэй хүмүүс ирсэн. Эдгээр хүмүүсийн давтан хоёр удаа шинжилж хянаж үзлээ. Үүн дотор хавдрын оноштой хүмүүс ирсэн. Эдгээр хүмүүсийг онцгойлж шинжилгээ авч байгаа бөгөөд коронавирус илрээгүй. 

ОХУ-аас ирсэн хүмүүсээс 30 хүнийг онцолж, сонгож авсан. Эдгээр дотроос дөрвөн хүн давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ. Нэг таатай мэдээлэл дуулгахад Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Тухайн хоёр иргэн ХӨСҮТ-ээс гарч өөр байранд хяналтад байх ёстой боловч өөрсдийнхөө хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хяналтад байхаар болсон” гэлээ. 


О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus