Ким Жон Уны сураг гарлаа
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн үед олон нийтийн өмнө огт гараагүй бөгөөд энэ нь түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой гэсэн мэдээлэл тархаад байсан билээ. Тэгвэл Өмнөд Солонгосын Чосон Илбо сонинд мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч 9-р сард авсан гэмтэлтэй холбоотойгоор 2 өвдөгөндөө хагалгаа хийлгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Чосон Илбо сонин мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авсан гэдгээ албан ёсоор илэрхийлсэн бөгөөд ихээхэн нууцалж байгаа юм. Сонинд мэдээлснээр Ким Жон Ун бүр 6 сард шалгалтаар явж байх үедээ барууун шагайгаа гэмтээсэн, удаан хугацааны турш эмчлүүлээгүйгээс болж сүүлийн үед илт доголон явах болсон гэжээ.  Урьд нь Өмнөд Солонгосын тагнуулын алба Ким Жон Ун илүүдэл жингээс болж тулгуур эрхтэний бэрхшээлтэй болсон тухай мэдээлж байсан юм.  
Одоо Хойд Солонгосын удирдагч нам төрийн дээд албан тушаалтнуудын эмчлүүлдэг тусгай эмнэлэгт хэвтэн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд өндөржүүлсэн цэргийн хамгаалалттай байгаа ажээ.
 Ким Жон Ун 9-р сарын 3-наас хойш олон нийтийн өмнө гараагүй бөгөөд энэ хугацаанд болсон намын хурлуудад оролцоогүй байна.
 
Uno
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-10-17 14:46:00
    mongoliinhoo avligchdiig KIM -d uguud puujigaar buuduulahsan yamar saihanuls oron tsevershih bol
    182.160.4.87
    Мэдэгдсэн Хариулах