
УИХ-ын чуулганы өнөөдрийн цахим хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүд амны амны хаалт зүүхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, хариуцлагатай байхыг санууллаа.
Тэрбээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдал зарласан энэ үед амны хаалт зүүх шаардлагыг гишүүд биелүүлж ажиллах хэрэгтэй. Бидний зүүгээд байгаа AirDoctor амны хаалтыг орлохгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлсэн. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ, УИХ-ын гишүүд нь иргэд олон нийтдээ үлгэрлэх ёстой. УИХ-ын зарим гишүүд үг хэлэхдээ маскаа зүүчихээд бусад үед нь авчихаж байна. Ийм байж болохгүй, хариуцлагатай бай” гэлээ.
О.ОНОН