Д.Нямхүү: Дахин нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирсийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ОХУ-аас ирсэн ирж “Амар” зочид тусгаарлагдсан 11 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 5 хүн эмчлэгдэж, тусгаарлалтад байгаа. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн эмчилгээ хяналтад байна. “Сонгдо” эмнэлгийн хоёр сэжигтэй тохиолдолд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийсэн. Эсрэг бие илрээгүй. Энэ нь коронавирусаар өвдөөгүй гэсэн үг юм. Мөн ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан 5 хүний ийлдсийг банк болгон хадгалж байдаг. Үүнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн. Иймээс бид үүнийг үргэлжлэн хянаж, тандан хянаж байна” гэлээ. 



А.Мягмарсүрэн
 

Бусдад түгээх
  • gplus