АН-ын дарга С.Эрдэнэ суурин дээрээ хэд хөлбөрч, өмнө нь хэлсэн үгээ ор тас мартаж жүжиг тавьж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрахыг эсэргүүцэж, өвчин зөөвөрлөж авчирлаа хэмээн УОК-ынхныг буруутгасан утга бүхий байр сууриа илэрхийлж байв. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр С.Эрдэнэ дарга “Гаднаас энэ халдварыг зөөвөрлөн оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийнхээ амь насыг батлах нь төр засгийн үүрэг. Гэвч эрх баригчид үүнд бэлэн байна уу. Тэд онгоцоор ирж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн чадсан уу. Эрх мэдэлтнүүдийн эхнэр, хүүхдийг гаднаас авчрах нэрээр нийт иргэдээ эрсдэлд оруулж байна. Хариуцлага ярих цаг болсон” хэмээж байв.
Түүний энэхүү байр суурь олон нийтийн дургүйцлийг төрүүлж шүүмжлэлд өртсөн юм.
Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ хэдхэн хоногийн дараа гадаадад байгаа иргэдээ чухам л хайр зарлаад гараад ирлээ. Тэрбээр өчигдөр мэдээлэл хийж “Гадаадад хүнд нөхцөлд орсон иргэдээ төр эдийн засгийн хувьд дэмжих, туслах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж байна. Судалгаагаар манай улсын 200 000 орчим иргэн байна гэж тооцоод үүнээс зайлшгүй тусламж, дэмжлэг шаардлагатай 50 000 орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад зориулж тусламж дэмжлэг үзүүлнэ гэж тооцвол сард 25 000 000 ам.доллар буюу 69 тэрбум 535,5 сая төгрөгийн тооцоо гарна. Хэрэв хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ олгох юм” хэмээн мэдэгджээ.
Харин түүний энэхүү үйлдэлд олон нийт мөн л шүүмжлэлтэй хандаж байна. Гадаадад дахь иргэдээ яаж ийгээд эх оронд нь авчрахаас илүүтэй, хүнсний дэмжлэг нэрээр санаа тавьсан дүр үзүүлж орхих санаачлага цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.
Угаас сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд хоёр байтугай нүүр гаргаж иргэдээс дэмжлэг авах нь чухал гэдгийг С.Эрдэнэ дарга тооцоолж л дээ.
О.ОНОН