
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна. Мөн саун, фитнессүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээнэ" гэжээ.