Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр “Сонгдо” эмнэлэгт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэлтэй холбогдуулан нилээн ажил боллоо. Гэвч PCR шинжилгээгээр коронавирусийн халдвар аваагүй гэдэг нь тогтоогдлоо. Тэгэхээр хурдавчилсан оношлуур эцсийн шинжилгээний хариу болохгүйг хүн болгон анхаарах хэрэгтэй.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, тандалтын 19, Дундговиас ирүүлсэн тандалтын 5 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д нийт 245 хүн тусгаарлагдан, тандалт судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна. Эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой сайн” гэлээ.
О.ОНОН