“Монос”, “Нахиа” эмийн сангуудаас татгалзъя
Монголчууд аймшигт тахлын эсрэг боломжит бүхий л арга хэмжээг аван ажиллаж байна. Гэтэл хувийн тэр тундаа эрүүл мэндийн салбарын зарим ААН-үүдийн увайгүй үйлдэл олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна. 

Тодруулбал, өчигдөр Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат  “Гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй байсан нь илэрсэн.  Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт ашиглах ёстой. Гэтэл "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллах шаардлага хүргүүлсэн” хэмээсэн юм. 

Ийнхүү энэ салбартаа дээгүүрт бичигдэх хоёр ААН цар тахлын үед үүргээ гүйцэтгэсэнгүй. Оны эхэнд улс даяараа амны хаалтны хомсдолд ороход “Монос” эмийн сан тэргүүн эгнээнд үнээ нэмж, увайгүй үйлдэл гаргасан. Ингэж томоохон эмийн сангууд үүргээ гүйцэтгээгүйн улмаас амны хаалтны худалдаа шагчдын гарт орж үнэ нь хэд дахин нэмэгдсэн. Гэтэл үүний араас хүний эрүүл мэндэд хортой буюу техникийн спиртээр гар ариутгалын бодис хийж, худалдаанд гаргасан харамсалтай мэдээлэл нийтэд түглээ. 

Монголчуудаа цар тахлаас хамгаалах үүднээс салбар яамныхан нь нойр хоолгүй зүтгэж байхад “МОНОС”, “НАХИА” эмийн сангууд хор үйлдвэрлэн борлуулж байх. Тэдний энэхүү увайгүй үйлдэл шаардлага хүргүүлэх төдийхнөөр шийдэгдэж байгаа нь ч харамсалтай. Иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн дээрх хоёр компани хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнээс өмнө "Нахиа импекс", "Монос"-ын эмийн сангуудаар үйлчлүүлэхгүй, татгалзах нь тэдний увайгүй, чанаргүй үйлдэлд барьж буй хариу юм. 

Техникийн спирт гэж юу вэ

Метилийн спирт буюу метанолыг хар ярианд модны, техникийн спирт гэдэг. Дээхэн үед модыг хуурайгаар нэрэх аргаар гаргаж авдаг байсан болохоор модных гэдэг нэртэй болсон. Харин хэрэглэхдээ лак, будагч зэрэгт уусгагч, бензиний октаны тоо нэмэгч, уксусны хүчил, формалин гаргаж авах зэргээр ашигладаг болохоор техникийн спирт гэдэг болжээ.

Этилийн спирт буюу хvнсэнд хэрэглэж болдог спирттэй төстэй хурц үнэр, амттай тунгалаг шингэн. Метилийн спирт нь цусанд орж элгэнд задрахдаа шоргоолжны хүчил, формальгедгид гэсэн хоёр хүчтэй хор болдог. Энэ хоёр хор нь л хүнийг хордуулж үхэлд хүргэдэг юм байна.

Шинж тэмдэг

Хөнгөн хордсон үед хурдан цуцах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хараанд бага зэрэг гажиг орж нүд жирэлзэх, эд зүйл манантаж харагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хордлого хөнгөн болохоор бие сайтай хүмүүсийн хувьд шинж тэмдэг нь 2-7 хүртэл хоног ажиглагдаж байгаад аажмаар арилна. Маш бага хэмжээгээр уусан үед л тэр шүү дээ. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • u 2020-04-16 12:37:24
    shunal shunal shunal bas dahin shunal
    162.158.7.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-15 13:10:37
    Ард түмнийг шулж хохироож ханадаггүй иймэрхүү ашиг хонжоо хайгч хууль бус үйлдэл хийЖ баыхад торгоод байхдаа яахавдээ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-04-15 09:32:19
    Амны хаалт зүүгээгүй хүнийг ₮150.000 торгоно гэсэн.Өвчнийг далимдуулж ашиг хонжоо хайж басхүү иргэдийг олноор нь хордуулах зүйл хийсэн Монос, Нахиаг хэрхэх бо...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Би  2020-04-15 08:43:33
    Монос хэтээсээ хулхи эмийн бүтээгдэхүүн буянт ухаад каргогоор уут уутаар ирдэг энд савлаж боодог л байх. Хүнд үед ийм юм хийж байгаа улсыг хариуцлага тооц
    162.158.6.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-15 05:03:27
    ийм харш үйлдлийг хуулийнх нь дагуу эрхийг татгалзаж,хаах арга хэмжээ авдаггүй юм уу,,,,,яагаад өмгөөлөөд байдаг юм,энэ чинь хүний эрүүл мэндийн асуудал биш үү
    162.158.7.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Монос ХУЖААГЫН ХҮҮХДҮҮД 2020-04-15 04:30:12
    Шунал бий Хүн чанар байхгүй хужаанууд. Цэвэр шахуу хужаа нар
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-15 04:10:06
    Монос, Нахиад бизнесийн ёс зүй байдаггүй юмаа гэхэд эздэд нь хүн чанар гэж баймаар юмаа. Арай арай байнаа!!!!!!!!!!!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-04-15 04:09:32
    ард иргэдийнхээ хүнд байдлыг далимдуулан луйвар хийж зоос хунзаддаг компаниуд
    162.158.179.85
    Мэдэгдсэн Хариулах
  • MOngol 2020-04-15 03:41:44
    Аа харин тийн, Шаардлага хүргүүлээд л болоо тээ. Энэ нийгэмд хариуцлага, сахилга бат, хууль дүрэм, айж ичих юм ер нь байна уу?????
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-15 03:29:50
    хаагаад өгөөч
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2020-04-15 02:41:44
    Daanch tiim baihaa bi unerend mash medreg uuniig heregleheer gar, bas nud hel am hachin orgiod irdeg ym /Garaa ugaasanii daraa gartaa turhehed shuu dee/
    172.68.253.194
    Мэдэгдсэн Хариулах
  • 12 2020-04-15 01:58:43
    монос ашиг олох нэрийдлээр хужаа түүхий эд ашиглан эм үйлдвэрлэн ард иргэдээ хохирооно, цар тахлын үед техникийн спирт ашиглан бүтээгдхүүн үйлдвэрлэнэ арай биш ...
    162.158.7.168
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2020-04-15 01:56:02
    Techniciin spirt bish gedeg ni todorhoi bolchihson bzdee, yagaad ingeed hudlaa medeelel oruulaad bdg ym be.
    172.68.255.77
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-04-15 01:44:05
    тийм байх аа. гар сайртаад байсан юм
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • хуф 2020-04-15 01:16:39
    хэн уу гэсийн
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Monos Nahyagaas tatgalzay ! 2020-04-15 01:14:10
    Tatgalzay tatgalzay tatgalzay !!!
    162.158.7.164
    Мэдэгдсэн Хариулах