Түргэвчилсэн оношлуураар дахин хоёр иргэнээс коронавирус илэрчээ
Эрүүл мэндийн яамнаас дахин хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо" эмнэлэгт уушгины үрэвслийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа 80 гаруй насны өндөр настанд хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг буюу COVID-19 вирустэй гарсан байна.

Түүнийг "Сонгдо" эмнэлэгт тусгаарлалтад авсан. PCR оношлуураар хийсэн шинжилгээний хариу маргааш гарна. Мөн тус эмнэлгийн лаборатороор үйлчилгээ авч байсан уушгины бронхит өвчтэй 40 гаруй насны иргэнд COVID-19 халдварын шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан байна. Уг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа" гэв. Өндөр настны ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд рүү зорчоод эргэн эх орондоо ирээд гуравдугаар сарын сүүлээр өвөөгөөтэйгээ уулзаад явсан аж. Улмаар тандалтын байдлаар өндөр настанд шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан тухай ЭМЯ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus