Эрээн хотод байгаа 50 иргэнээ маргааш татан авна
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ.
 
-БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнээ Эрээн-Замын-Үүдийн боомтоор татаж авах шийдвэр гараад байна. Эдгээр хүмүүсээ маргааш өглөө татаж авахаар зохицуулалт хийж байна.  Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа. 

Өнөөдрийн байдлаар 7,888 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Үүнтэй холбоотой  эрсдлээ тооцож байна. Иргэдээ бид орхихгүй. Боломж, чадлаараа, нислэг хийдэг цэгүүдээсээ иргэдээ татан авах бодлого барина. Тодорхой хугацааг өнөөдөр хэлэх боломжгүй.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus