Төрийн албаны хууль үйлчилдэггүй дарга нар

 Тэтгэврийн насанд хүрсэн бол албаа чөлөөлөх тухай хуулийн зохицуулалт бий. Гэтэл энэ заалт төрийн албанд насаараа дарга хийж буй дарга нарт хамааралгүй болоод удаж байна. Нэг үгээр агентлаг газрын даргын алба тэтгэвэрт гардаггүй аж. Өчигдөр цахим орчинд Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж. Бямбадоржийн будлиу үг түүнийг элэг доог болгоход хүрлээ. Үүнээс үүдэн төрийн өндөр албан тушаалд насаараа ажилласан түүнийг тэтгэвэрт гарах болсон гэдгийг сануулах хүн цахим орчинд олон байв. 

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж 1954 онд Ховд аймагт төржээ. Хуульд зааснаар Ж.Бямбадорж дарга тэтгэврийн гарах насандаа хүрчихсэн. Түүний хувьд 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010 оноос хойш Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна. Сүүлийн 20 шахам жил төрийн өндөр албан тушаалыг тасралтгүй хашиж ирсэн байгаа юм. Гэвч хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг үгийг биелэл болгосонгүй. Нас өндөр болсон ч хааныхаа албыг хаших хүслээ дарж чадсангүй бололтой. 

Төрийн албаны тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” хэмээх заалт бий. Гэвч энэ заалт мөрдөгдөхгүй байгаагийн олон жишээ байна. 

Тухайлбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэл. Тэрбээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Мөн л тэтгэврийн насандаа хүрчихсэн ч даргын албаны тушаалаа хашсаар байна.  Тагнуулийн газрын дарга 70 насыг хүргэж яваа. Гэхдээ түүнийг чөлөөлсөнгүй. 

Мөн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нь 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуулийн дагуу төрийн албан хаах насны дээд хязгаар нь хоёр жилээр хэтэрчихсэн яваа ч тэр СЕХ-ын даргын албан тушаалаасаа буух хүсэлгүй байгаа бололтой. 

Ийнхүү төрийн өндөр албан тушаалд шигдчихсэн байгаа дарга нараа хуулийн дагуу гавьяаных нь амралтыг эдлүүлэх болсныг ТАЗ-ийнхөнд сануулмаар байна. 

Үргэлжлэл бий....

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ахмад настан 2020-04-14 13:39:24
    Монгол улс залуучуудын орон гэдэг сэн одоо өндөр настан даргатай орон гэгдэх болж дээ. Жирийн иргэдийг 55 хүрэнгүүт нь тэтгэвэрт сулгадаг хуультай юм байх даа
    162.158.6.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochiin 2020-04-14 04:04:19
    Agetlaguudad darga naraas gadna eryehnii meneejer,heltsiin darga geed 55, 60 hursen uvgud, emged buyu undur nastanguudiig olo baigaa shuu. Hurdan t-t garga.
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-04-14 03:01:40
    Бараг буудуулхаар хэрэг хийсэн хүн нь содномцэрэн.Төрийн эрхийг хууль бусаар авах буюу сонгуулиудыг будлиантуулах ажлыг гардан зохион бгуулсан гэмт хэрэгтэн.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-04-14 02:04:48
    zob shuu dee ene dutuu bna shuu dee tleikhan geed neg obgob bur 70 khurch bgaa shuu ardiin nam arai l bna daa
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-14 01:43:29
    ТАЗөвлөл нь ажлаа мэддэггүй малнууд байдаг юм байлгүй дээ...
    162.158.178.176
    Мэдэгдсэн Хариулах
  • уууууууу 2020-04-14 01:42:44
    МАН-д хууль үйлчлэхгүй ээ
    162.158.179.235
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-14 01:35:11
    наад гурав чинь ямар ч гэсэн тэтгэврийн гарах насандаа гэж бичихгуй тэтгэвэрт гэж бичнэдээ тийн ялгалаа мэдэж зев бичиж байж хуцаж бай онон мал минь
    162.158.178.56
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!! 2020-04-14 01:32:59
    Toriin albanii darga, mergejiltenguudiig shalgalt oruulj Tetgewriin nas ni bolson, Tetgewert garchihaad Tord ajillaad baigaa humuusiig tetgewert ni suulah ajil ...
    162.158.6.187
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-14 01:31:41
    настан буурлууддаа урт удаан наслаж насандаа намбандаа байхыг хусье
    162.158.178.212
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-04-14 01:31:16
    тэтгэврээ аваад зүгээр байхгүй гээд байвал явуулчихаач улсад юу хийж гийгүүлэв?
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах