Манайд ирж 5 төрлийн кофе уугаарай

Нэг товч дараад л Эспрессо, Каппучино, Латте Макиато гээд төрөл бүрийн үнэр амттай кофег хялбархан хиймээр байвал энэхүү кофены машиныг аваарай гэж зөвлөе. Сүүтэй сүүгүй, хар, өтгөн гээд ямар ч төрлийн кофе уухыг хүссэн бай, толгойгоо өвтгөх шаардлагагүй. Нэг товч дарахаас өөр үйлдэл хийхгүй, үлдсэнийг нь машин хийнэ.


LatteGo тохиргоо нь сүүний зөөлөн хөөсөөр таны кофег дүүргэж өгнө. Тохиргоо нь хэн ч ашиглахад ойлгомжтой хялбар, бүр арван тавхан секундэд цэвэрлэж болдог. LatteGo систем нь сүүг агаартай өндөр хурдаар хутгаснаар яг хэм нь таарсан хөөсрүүлсэн сүүг таны кофен дээр нэмж өгдөг. Мөн LatteGo-г цэвэрлэхэд туйлын хялбар. Хоёр л хэсгээс бүрддэг, гуурс хоолой, далд хэсгүүд байхгүй учир урсгал усанд 15 секунд зайлахад хангалттай.

Touch буюу хурууны өндгөөр мэдэрч ажилладаг дэлгэц нь ажиллуулж, удирдахад тун хялбар. Зүгээр дуртай кофены төрлөө сонгоод л дээр нь дарахад хангалттай. My Coffee Choice буюу миний кофены сонголт цэснээс кофеныхоо хүч, хэмжээг тохируулж болно. Өөрийнхөө сонирхолд нийцүүлэн гурван өөр төрлийн тохируулгаас сонголтоо хийгээрэй.

Энэ кофены машин нь керамик бутлагчтай. Бутлагч нь кофены үрийг 12 алхмаар буталдаг тул та нарийн, бүдүүн ширхэгтэй болгох эсэхээ өөрөө сонгож болно. Маш хатуу керамик бутлагч нь дор хаяж 20,000 аяга кофе гаргах чадалтай. Aroma Extract систем нь усны температурыг цельсмйн 90-98 хэмл барьж, усны урсгалын хэмжээн зохицуулснаар ухаалгаар кофе нэрэх хэм болон үнэр гарах хэмжээг тохируулж өгдөг. Ийнхүү таны гарт үнэр, амт нь яг таарсан кофе очдог юм.

AquaClean ус шүүх төхөөрөмжтэй бөгөөд шүүлтүүрийг нь нэг сольсон байхад 5,000 аяга кофе ууж болно. Кофе нэрдэг хэсэг нь бүрэн автомат машины зүрх байдаг. Иймээс ойр ойрхон цэвэрлэж байх шаардлагатай. Энэ машины хувьд нэрэх хэсгийг салгаж аваад урсгал усаар зайлаад л цэвэрхэн болдог.

Aroma seal хэмээх үнэр хадгалагч систем нь кофены үрийг үнэрээ алдахаас хамгаалж, ямагт шинэхэн хуурсан мэт байлгана. Мөн бутлах үеийн чимээг багасгадаг. Кофены машины LatteGo, тосож авах тавцан, бутлах савыг аяга таваг угаах автомат машинаар угааж болно. Цаг ч хэмнэнэ, мөн эрүүл ахуйд нийцтэй.

Загвар: Philips EP3246/70 кофены машин
5 төрлийн кофе гаргадаг
Touch дэлгэцтэй
Мөнгөлөг өнгөтэй
Албан ёсоор нийлүүлэгч PCMall 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 

 75753535, 95953535, 99903535, 93353535 - оператортай холбогдох
 www.pc-mall.mn - онлайн их дэлгүүр

 
Бусдад түгээх
  • gplus