Манай улсад коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр коронавирусийн халдвараар өвчилсөн иргэний тоо нэгээр нэмэгдсэн талаар мэдээлэл өглөө. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 17 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 225 хүн лабораторийн шинжилгээний хяналтад байна. Эмчлэгдэж эдгээд эмнэлгээс гарсан хоёр хүн тусгаарлах байранд 14 хоносон. Энэ хоёр иргэнд дахин хоёр удаа шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гэртээ гараад тусгаарлалтад байна” гэлээ.  

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus