Ц.Минжин: “Их засаг” хуулийн мөн чанарыг төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүст ойлгуулж, хэвшүүлэх хэрэгтэй

Монгол Улсад 2012 оноос Монгол бахархлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Тэгвэл энэхүү өдрийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн  Монголын эзэнт гүрний түүхийн салбарын эрдэмтэн нөхдийн хамт анх санаачилж тухайн үед буюу 2012 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг хүртэж байсан Түүхийн ухааны доктор (Ph,D) судлаач Ц.Минжинтэй ярилцлаа.  

-Сайн байна уу? Судлаач хүнтэй уулзаж байгаатай уулзаж байгаа учраас сүүлийн үед хийж байгаа болон голчлон хийсэн ажлуудын талаар яриагүй эхэлье? 

-Сайн сайн байна уу, та.  Сүүлийн үед бүтээл гэвэл Тэмүжин-Чингис хааны намтар  3 боть  бүтээлдээ засвар хийж байна, голчлон хийсэн ажил гэвэл албан байгууллага болон компаниудад захиалгат лекцүүд уншиж байна, мөн сурсан мэдсэн,  судалсан үзсэн дээрээ  тулгуурлан  ялангуяа залуу үеэ дагалдуулан сургах гэж хичээж байна даа.

-Таны хувьд  XIII зууны Монголын түүхийг нарийвчлан судалж, “Их засаг”-ийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан байх аа? 

-Тиймээ. Энэ сэдэв зөвхөн докторын диссертацийн  сэдэв биш  харин бүхий л амьдралын минь туршид дагалдаж явах  сэдэв юм. Ер нь Түүх гэдэг тийм байжээ, ийм үйл явдал болоод өнгөрчээ гэх зэргээр аливаа үйл явдлыг өнгөрсөн цаг дээр өгүүлдэг. Харин миний бие залуустаа түүхийг уншиж мэдэхээс гадна дүн шинжилгээ хийж байгаасай гэж хүсдэг. Түүхийг ажил, амьдралтайгаа холбож ойлгодог байгаасай гэж боддог. Тухайлбал, Буур хээрийн байлдаан. Тэмүүжин Гурван Мэргэдэд булаалгасан эхнэр Бөртэ-Үжинг Тоорил хан, Жамухтай нэгдэн эргүүлж авсан үйл явдал шүү дээ. Болзсон болзоондоо үл хоцрохын тухайд Жамух хэлдэг. Болзсон болзооноосоо гурав хоног хоцорлоо, бид бороотой байсан ч болзооноосоо үл хоцоръё, хуртай байсан ч хугацаанаасаа үл хоцрох ам тангарагтай шүү дээ гэдэг. Энэ нь Монгол хүний “За” андгай бат байдаг тухай өгүүлж буй хэрэг юм. Амлалт гэдэг төрийн өндөр дээд ёс юм. За бол за байх ухагдахуун нь эр хүн болгоны мөрдөж явах ёс. Хүний, төрийн, тэнгэрийн ёс гэдэг өөрөө эрэмбэтэй зүйл. Одоо цагт “за” гэдэг үгийг хүн бүр хэлдэг болж. “За” найз нь тэгж байгаад уулзана, “за” бүтээж өгнө гэх мэтээр өргөн ашиглана. Гэтэл энэ бүхэнд “за” гэх утгын цаадах том андгай үгүй болчихжээ. Тиймээс би шавь нартаа, “Хүнд хийж чадах зүйлээ л амла. Харин амласан зүйлээ заавал биелүүлж бай”, “За” гэсэн л бол заавал биелүүл гэж захидаг. Эр хүний хамгийн эхний зам бол “за” андгай буюу амласандаа хүрэх явдал. Ялангуяа Монгол эрчүүдийн хувьд энэ үг үнэ цэнэтэй байх ёстой. Тэмүжин Жамухтай гурвантаа анд барилдсан. Яагаад Боорчи, Мухулай, өөрийг нь харвасан Зэвтэй анд болоогүй юм бол.

Жамухтай шагай, сум, бүсээ солилцон анд бололцож, “амь аминдаа ач бол явья” гэж хэлдэг. Аминд тулсан тулаанд би чамд тусална гэсэн санаа шүү дээ. Тэгвэл орчин цагт авч үзье. Хэрвээ танай улсад цэрэг оруулах юм бол манай улс дэмжинэ гэсэн цэргийн холбоотон улсын гэрээний утга. Түүнээс дотоод асуудалд нь оролцох үйл биш юм. Энэ бүхнээс харахад эртнээс улбаатай “за” андгай нь асар өндөр соёл, асар өндөр үнэ цэнэ бүхий харилцаа байжээ. Далан Балжудад болсон тулаанд дайсныг дарах цагт олзонд бүү саатагтун, дайсан нэгэнт дарагдвал олзыг хуваалцаж амжина. Хэрэв биднийг ухарахад хүрвэл анх довтолсон байрандаа эргэж ир, эргэж ирээгүй нэгнийг алсугай гэсэн байдаг. Энэ нь өөрийнхөө иргэнийг өмгөөлж хамгаална, олзонд эс шунах, үндсэн зорилго болох дайснаа дарчих юм бол олзоо хуваалцаж амжина гэсэн санаа шүү дээ. Үнэхээр үндсэн гол зорилго бол дайснаа дарах явдал. Одоо цагт хөрвүүлбэл олзоо булаалдах гэж шунахайрах хэрэггүй эхлээд дайснаа дар, зорилгодоо хүр. Мөн энэ тулаанд “Хэрвээ ухарахад хүрвэл анх довтолсон газраа буцаж ир” гэсэн байдаг. Энэ нь анх байсан байрнаасаа ялагдсан ч бүү хойш ухар буюу аливаа зүйл зориглон хийвээс үргэлж анх байсан байрнаасаа урагшаа бай л гэсэн санаа шүү дээ. 

- Их засаг хуулийг нэг үгээр тодорхойлж хэлбэл?

 - “Их засаг  бол Зарлиг, зарга, ёсны нэгдэл байсан юм. Өөрөөр хэлбэл Их засаг бол өнөөдрийн ойлгодог хууль биш. Зарлиг нь өнөөгийн хууль болон хуульчилсан акт, зарга нь шүүхийн президент буюу шүүхийн жишиг, ёс нь зан заншлын буюу хэв хууль гэж ойлгож болно. Их засаг бүтээлийн амин сүнс нь “Их засаг бол зарлиг, зарга, ёсны нэгдэл юм” гэсэн ганц өгүүлбэрт шингэж болох юм. Үүнийг л судалгаагаар нотолсон явдал бол миний бүтээлийн үнэ цэнэ. 

- Одоогоос 800 жилийн өмнө бид нэг л хуулиар ямар ч асуудлыг шийдэж чаддаг байсан гэтэл өнөөдөр олон хууль байгаад ч шийдэж чадахгүй үе байх юм? 

-Монголын эзэнт гүрэн Их засаг хэмээх нэг л хуультай байсан хэрнээ улс гүрнээ захираад авч явж чадаж байсан. Их засагийн нэг гайхамшиг нь хүмүүсийн ахуйг хөнддөггүй. Эзлэгдсэн улсдаа эрхзүйн дээд хүчин чадалтай үйлчилж байсан. Эрэмбээрээ хамгийн дээд хууль зүйн хүчин чадалтай оройн дээд нь байсан. Бүх нийгэмд сайн зүйлүүдээс гадна хулгай худал, дээрэм, гэмт хэргийн шинжтэй зүйлүүд байдаг. Гэр бүл болох, өв залгамжлах, залгамжлуулах, газар хуваарилах гэх мэт асуудлыг эрт дээр үеэс хаадын зарлигаар шийдэж ирсэн. Одоо ч бид хууль цаазаар шийдэж байна. Хүмүүс гайхдаг юм. Яагаад “Их засаг” хууль байхад бид дэг журамтай, нэгдмэл хүчтэй байв. Одоо яагаад 300-400 хуультай болчихоод эвсч чадахгүй байна, хуулийн хүч чадал яагаад сул дорой байгаа юм бэ. Үүний учир шалтгааныг олчих юм бол бид “Их засаг”-ийн үе шиг, Их Монгол Улсын үеийн нэгдмэл зохион байгуулалтад орно гэж ярьдаг. Судалгаандаа үндэслэж юу хэлэх вэ гэхээр, нийгмийн амьдралын гүнд орж, нарийныг зохицуулах бүрт, өөрөөр хэлбэл хүний амьдралын гүнд нэвтэрч хууль цааз зохиох бүрт түүнийг зөрчих зөрчил ихэсдэг. Тэгвэл, тэр олон овог аймгийн харь хэлтэй янз бүрийн улсын хууль цаазыг ганцхан хуулиар зохицуулж гэр бүлийнх нь асуудлыг ч шийдэж л байдаг, эрүү, гэмт хэргийн асуудлыг ч шийдэж л байдаг. Яагаад тэгж чадаж байна гэхээр төрт ёс гэдэг зүйлийг  ухамсарт суулгаж чадсанд оршино. Өөрөөр хэлбэл хүний амьдралын, эрх, эрх чөлөөний ерөнхий зарчмыг зааж өгсөн учраас тэнд хүн болгон өөр, өөрийн ёс заншил, дэг жаяг, сургаалтай. Гэтэл өнөөдөр манай нийгэмд хамгийн их тохиолдож байгаа гэр бүл салалт, өв өвлөх гэх юм уу эдгээр асуудлаас харахад хүмүүсийн амьдралын нарийн руу чиглэж, эвлэрүүлэх нь зургаан сар гэх мэт хугацааг нь зааж, нарийвчлах тусам хууль зөрчигдөх нь ихэсдэг юм шиг. Төр байж хууль баталдаг, хууль байж төр бэхэждэг. Хуулийн мөн чанараас  шалтгаалж тухайн төр ямар вэ гэдгийг харах боломжтой. Одоогийн амьдралд алхам бүр хуулиар маш нарийн зохицуулагдаж байна. Яагаад гэвэл, хүмүүс маш их маргаж, мэтгэлцдэг болсон. Миний эрх чиний эрхээр хязгаарлагдаж байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийх вэ. Ямар төр, ямар хүмүүс удирдаж байгаагаас шалтгаалж байна. Түүнээс XIII зууны үеийн “Их засаг “ хуулийг өнөөдрийн нийгэмд авчирч бүгдийг цаазлах юм уу, жанчиж, хорьдог цаазаар авах боломжгүй шүү дээ. Энэ уламжлал биш. Харин “Их засаг” хуулийн мөн чанарыг ойлгож, төрт ёсыг ядаж л төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүст ойлгуулах, хэвшүүлэх хэрэгтэй юм. Хамгийн гол нь ямар төр байх нь хуулиас шалтгаалдаг. 

-“Их засаг”-ийг ихэд чанга хатуу байсан гэж хүмүүс ойлгодог. Та дээрх сэдэвтэй холбоотой хуулийн агуулгаас ярьж өгөөч? 

- Хууль гэдэг тухайн нийгмийнхээ толь байхаас гадна тухайн төрийн бодлого байдаг. Иймд Их засаг хуулиар дамжуулан Их Монгол улсын бодлогыг харж, тухайн нийгмийн тольдож болно. Дээрх яриатай холбож ярия. Голын эхэнд сүү цагаан идээ хийж болохгүй, хэрэв булингартуулбал хатуу шийтгэл оногдуулах ялтай байж. Монгол хүн одоо цаг шиг голын усанд хирээ, машинаа угаадаггүй байлаа. Энэ чинь оршихуйг хамгаалж буй хэлбэр юм. Нөгөө санаа нь голын усанд яр шархтай хүн биеэ угаасны дараа голын загас жараахай өвчилж, тэр загасыг шувуу идэж, шувууг идсэн чоно, нохой өвчлөх зэргээр бүхий л зүйл хоорондоо нарийн учир зохилдлоготой. Голын усанд оруулсан нэг л бохироор дамжин хорвоо ертөнц тэр чигтээ бохирдож болно гэсэн санаа юм. Амийг оршоодог ганц зүйл бол ус. Гол горхийг ингэж засаг хуулиараа хамгаалж ирсэн нь учиртай байх нь. Оршихуйг хайрлана гэдэг өөрөө монгол ухаан юм. 

- "Их засаг"-ийн тухай олдсон баримт, нотолгоо хэр байдаг юм бол? 

- Зарим судлаач “Их засаг”-ийн бодитой эх сурвалж байхгүй учраас бий гэдэг нь нотлогдохгүй, ийм хууль ч байхгүй гэж хэлдэг. Гэхдээ Монголын түүхч, судлаачдаас “Их засаг” хуулийг үгүйсгэсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн хүн одоогоор алга. Нөгөөтэйгүүр, “Их засаг”  хэдийгээр бодит эх нь олдоогүй ч Их Монгол Улс хуультай байсан гэсэн сурвалжийн мэдээ байдаг. Тэдгээр сурвалжуудаас би хамгийн түрүүнд “Монголын нууц товчоон”- г хэлнэ. Түүнд Их Монгол улс байгуулагдаж их заргачийг Шихихутугаар томилсон тухай, тэрээр “Хөх дэвтэр”-т бичиглэсэн болон Чингис хааны зарлигуудын тухай бичигдсэн байгаа. Ганц энэ сурвалж гэхэд Монгол Улс хуультай байжээ гэдгийг хамгийн тод нотлох баримт юм. Засаг гэдэг үг бичигдсэн түүхэн сурвалжаас өөр юуг нэрлэх вэ гэвэл, Гүег хаанаас Ромын папад илгээсэн захидал байна. Ватиканы номын санд уг эх нь хадгалагдаж Монголын түүхийн музейд хуулбар хэлбэрээр нь авчирсан захидалд “...засаг ба билгийг сонсгоно” гэж бий. Энэ бүхнийг юугаар нэмж тодруулж болох вэ гэвэл, Араб, Персийн түүхчдийн эх сурвалж, тухайлбал Рашид Ад Дины “Сударын чуулган”, Жувейнигийн “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” болон аяллын маш олон тэмдэглэл байна. Түүнд “Их засаг” нэрээрээ мөн уг нэрээр байхгүй ч монголчууд хуультай байсан, хууль цааз нь хатуу байсан, монголчууд сахилга дэг журамтай байсан, хулгай дээрэм гардаггүй байсан гэх мэтээр тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр “А” байхгүй гэдэг нь байхгүй гэдгийг нотлох юм бол “А” байна гэдгийг нотолж буй бөгөөд “А” -г   “Б”-ээр тодруулах бүрэн боломжтой буюу үгүйсгэлийн үгүйсгэлийн  хуулиар нотлогдоно гэсэн байр суурийг би судалгаандаа баримталж байна. Ер нь “Их засаг”-ийн судалгаа зөвхөн дан ганц нэг шинжлэх ухааны судалгаа гэхээс илүүтэй хавсарсан шинжлэх ухааны үүднээс судалж байж цогц судалгаа болох боломжтой. 

- “Их засаг”-ийг ер нь хэн зохиосон юм бол энэ талаар эх сурвалж байдаг уу?

- “Их засаг”-ыг тогтоож байсан хэд хэдэн  хэлбэр байна. Үүнд  Их хуралдай,  эзэн хааны  зарлиг,  Шихитугуг ноёны  Чингис хаантай  эетэж ёсолсон хэм хэмээнүүд гэж  хэлж болно. Үүнээс хойш  Их Монгол  улсын  эзэн хаадуудын  нэмж баяжуулсан хэм хэмжээ,  Цагадай ханы  тогтоосон “Бага засаг” гэх мэт  олон  эх сурвалжуудыг  нэрлэж болно.  Түүнээс  биш ганцхан  зохиогчтой хууль биш  юм. 

- Тэмүүжин- Чингис хааны талаар их олон кино байдаг харин "Их засаг" хуулийн талаар кино хийгээсэй гэж боддог юм. Та энэ тал дээр ямар бодолтой байна? 

- Дан  ганц  “Их засаг”-ийн  тухай  кино хийхээс  илүүтэй Монголын  төрт  ёсны  тухай кино хийвэл илүү өргөн дэлгэр агуулгатай төдийгүй  ихээхэн  ач холбогдолтой болох юм.  Гэхдээ Их засаг  судалдаг судлаачийн хувьд  энэ тухай кино  хийвэл  чадах чинээгээрээ л өөрийн  оюун ухаанаа дайчлах болно.


-Ярилцсан танд баярлалаа. 

 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • suhee 2020-04-13 17:11:51
    Suuliin ued ih l olon tom doktoruud turjee gevch unen erdemd shiteed niigemd hereg tus bolhuits doktoruud hovor l bhym!!!
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-04-13 03:43:45
    ""ИХ ЗАСАГ ""ХУУЛИЙН МӨН ЧАНАР гэххээр ""ТҮҮХЭН БАРИМТ БИЧГИЙГ ""ДҮГНЭХ УЧИРТАЙ ,,17-р зуунаас,ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ТЭР ХУУЛЬ МӨРДӨГДӨӨГҮЙГ ОЙЛГООГҮЙ БОЛО...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-13 00:30:47
    онон гэж бас нэг эргуу мал хунээс ч олигтойхон юм асуучихаж чадахгуй хариултыг нь ч аятайан найруулаад биччихэж чадахгуй уулзаж байгаатай уулзаж байгаа мал юмаа...
    162.158.179.235
    Мэдэгдсэн Хариулах