ОХУ-аас ирсэн иргэдийг тусгаарлах ажиллагаа явагдаж байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.

ОХУ-аас нийт 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus