Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийхдээ дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн. Тэгвэл энэ нислэгийн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Энэ талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас “Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа.
Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээн мэдээллээ.
О.ОНОН