Эрмитаж музей цахим үйл ажиллагаа руу шилжжээ

ОХУ-ын Санкт-Петербург хотод орших Эрмитаж урлаг, соёлын музейгээр виртуал хэлбэрээр үзэх боломжийг дэлхийн өнцөг булан бүрт буй иргэдэд олгоод байна.

Коронавирусийн эсрэг хорио цээр тогтоосны улмаас музей цахим үйл ажиллагаа руу шилжжээ. Зочид хүлээн авахгүй ч музейн ажилчид ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тэд музейн албан ёсны хуудсууд дээр өдөр бүр олон төрлийн бичлэг, лекц тавьж байгаа нь хөл хорионд орсон хүмүүсийн дунд эрэлттэй байна.

Үүнээс гадна музейн ажилтнууд Эрмитажаар бүрэн аялсан таван цагийн зогсолтгүй бичлэгийг Apple 11 Pro утастай хамтран бүтээжээ. 



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.