Өсвөрийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Өмнөд Африкийн Дурбан хотноо шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хөвгүүд, охид оюун ухаанаа сорьж өрсөлдсөнөөс охидын найман насны ангилал Д.Мөнхзул алт, хөвгүүдийн найман насны ангилалд Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртсэн байна. Энэ Монголын шатрын спортын түүхэн дэх шинэ амжилт хэмээн онцоллоо.

Хөвгүүдийн найман насанд 64 шатарчин өрсөлдөж 11 өргийн тоглолтын дараа Азийн аварга, Дэлхийн сурагчдын аварга, “Чингис Майнинг Групп”-ийн тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Е.Төгстөмөр 8 хожил, 3 тэнцээгээр 9,5 оноогоор мөнгөн медаль хүртсэн юм. Харин охидын найман насанд 51 шатарчин өрсөлдөж 8 хожил, 1 тэнцээ, 2 хожигдолтойгоор 8.5 оноогоор Д.Мөнхзул алтан медаль хүртжээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-09-30 10:21:52
    ta nart bajr xvtgie mash sain baina
    83.11.141.48
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-30 04:12:07
    Bayar hurgej ulam ikh amjilt husie. Ene okhin \"SHATAR 64\" klubiin tamirchin Altanbayar bagshiin shavi bn. Altanbayar bagshid bas bayar hurgei.
    150.129.140.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Тулга 2014-09-30 02:36:38
    Жижигхэн дүү нартаа баяр хүргэж, алдрын манлайд хүрэхийг хүсэн ерөөе.
    202.5.205.10
    Мэдэгдсэн Хариулах