Т.Бадрал: БНЭУ-аас 350 ламхай нарыг хэрхэн авчрах асуудал яригдаж байна
 УОК-ын Шуурхай стабаас ээлжит мэдээллээ хийж байна. Манай улс өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор нийт 1800 иргэнээ татаж авсан байна.  ЭМЯ-аас тусгаарлах хөл хорионы хугацааг сунгасантай холбоотой дараагийн тусгай үүргийн онгоц нисгэх хугацааны тов албан ёсоор гараагүй байгаа аж. 
 
Энэ талаар ОБЕГ дарга Т.Бадрал “Бид дараагийн тусгай үүргийн онгоц нисгэх төлөвлөгөөгөө гаргаж байна. Энэ сарын 17-нд БНСУ-аас  иргэдээ тусгай үүргийн онгоцоор авах асуудал яригдаж байна. Мөн БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 500 гаруй иргэн байна. Эдгээрийн 314 нь бага насны хүүхдүүд буюу ламхай нар байгаа юм билээ. Мөн санхүүгийн боломжгүй болчихсон хүмүүсийн ихэнх нь Австралид байгаа. Энэ хүмүүсээ хэрхэн татах асуудал яригдаж байна. Засгийн газар иргэдээ татах дөрөвдүгээр сарын 30 хүртэлх хугацаагаа сунгана. Одоогоор Турк болон Европ холбооны улсууд руу нислэг үйлдэх асуудал яригдаж байгаа” гэлээ.


О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus