Дотоодын цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагч хуваарилахгүй
 

Улсын онцгой комиссын хуралдаанаар коронавируст халдварын цар тахалын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг ирэх тавдугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрүүдэд хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулахаар болж, тогтоол гаргалаа.

Тодруулбал,

  • Нийслэл Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх,
  • Зэвсэгт хүчний 032 дугаар анги хилийн ангиудаас бусад цэргийн нэгтгэл, ангид хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх,
  • Улаанбаатар хүрээний хилийн болон дотоодын цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагч хуваарилахгүй байх,
  • Цэрэг татлагын үйл ажиллагааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар болон аймгуудын Засаг даргын тамгын газар богино хугацаанд үр дүнтэй өндөр түвшинд зохион байгуулж явуулах,
  • Зэвсэгт хүчний жанжин штабаас тогтоосон хяналтын тооны дагуу аймаг, орон нутагт байрлах хилийн ангиудад тухайн аймаг, зэргэлдээх аймгуудаас хугацаат цэргийн алба хаагчийг татах ажлыг хэрэгжүүлэх,
  • Аймгийн цэрэг татлагын товчоо, эмч нарын комисс сумдад ажиллахдаа нарийвчилсан график төлөвлөгөө гаргаж, нэг дор 5-аас дээш цэрэг татагдагч иргэн цуглуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах,
  • Аймаг, орон нутаг дахь цэрэг татлагын үйл ажиллагааны үеэр ариутгал, халдваргүйжүүлэлтийн горимыг чанд сахиж, улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг чанд мөрдөж ажиллахыг даалгалаа.
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2020-04-11 13:42:55
    yu bolood bnaaaaaaaaaaaaaaaaaa
    162.158.179.61
    Мэдэгдсэн Хариулах
  • бэлтгэл хилчин 2020-04-10 11:15:47
    Хилийн Цэрэгт дөнгүүр гайгүй цэргүүдээ өгөхгүй бол тэд очоод халшрах, няцах, буцах, оргох, дарга нараа худлаа матаж амьдралаар нь тоглох асуудал их гаргадаг шүү...
    162.158.7.74
    Мэдэгдсэн Хариулах