Б.Энхбат: Хашаандаа орж ирэхэд ажлын стресс, ядаргаа бүрэн тайлагддаг
 “Цахим танил” буландаа хувиараа бизнес эрхлэгч, гэргийнхээ халамжит хань, гурван сайхан хүүгийн аав болох  Б.Энхбатыг урьж ярилцлаа. Түүний хувьд "Хашаандаа сайхан амьдаръя" уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, цахим орчинд өөрийн хашааныхаа зургийг хуваалцсан нь олон хүний талархлыг хүлээсэн юм. 

-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Намайг Бат-Очирын Энхбат гэдэг. Ам бүл тавуулаа. Эхнэр гурван хүүгийн хамт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт буюу олны хэлж заншсанаар Толгойтод амьдардаг. Хувиараа саравч, сүүдрэвчний  ажил эрхэлдэг.
 
-Одоо үед хүн бүр л орон сууцтай болохыг хүсдэг болсон. Харин та яагаад хашаа байшингаа тохижуулж амьдрахыг сонгосон бэ?
 
-Миний бодлоор заавал үнэтэй орон сууцанд банкны хүү төлж  амьдрах дэмий болов уу гэж боддог. Дээр нь хүү өндөртэй. Тиймээс би хашаа байшиндаа илүү сайхан амьдарч эхнэр, гурван хүүгээ ая тухтай байлгахын тулд энэ бүгдийг хийсэн. Ажлаасаа ядраад хашаандаа орж ирэхэд миний ажлын стресс, ядаргаа бүрэн тайлагддаг. Мөн хүүхдүүдээ хашаандаа инээлдээд гүйж байхыг харах надад маш том урам, зориг болдог гэж хэлж болно.

-Та хашаа байшингаа тохижуулах санаагаа хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Мөн хамгийн их тусалж дэмжсэн хүн хэн байв?
 
-Хоёр жилийн өмнөөс л хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн их тусалж дэмжсэн хүн гэвэл миний хань бас найз маань. Ерөнхийдөө бид ярилцаж байгаад энэ бүгдийг эхлүүлсэн байдаг юм.
 
-Хашаа байшингаа тохижуулж, янзалж байхад хүнд хэцүү зүйл тулгарч байв уу?
 
-Гайгүй дээ. Би дээрээ таван ах, хоёр эгчтэй айлын бага хүүхэд. Аав ээж хоёр маань их хөдөлмөрч хүмүүс байдаг. Тиймээс би ямар нэг ажлыг чинь сэтгэлээсээ хийх дуртай. Ажлыг сэтгэлээсээ хийх сайхан шүү дээ.
 
-Та хашааныхаа зүлэгжүүлэлтийг яаж шийдсэн бэ?
 
-Өөрсдөө хашаан доторх газраа хагалж, хар шороо дэвсэж байгаад үрээ цацсан. Тэгээд л ногоон байгууламжтай болсон доо. Таван мод тарьсан, ирэх сард нэмж дөрвөн мод суулгах бодолтой байгаа.


 
-Мэдээж айл, өрх  болгонд  усаа яаж авах, тогоо хаанаас татах, 00-ын асуудлаа яаж шийдэх вэ гэсэн асуудлууд тулшардаг шүү дээ. Тэгвэл танайх энэ тал дээр та ямар арга хэмжээ авсан бэ?
 
-Тэгэлгүй яахав. Энэ байнга тулгардаг асуудал. Манайх төвийн шугамнаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан. Харин бохирын асуудлаа Еко 00-оор шийдсэн байгаа. Одоо хийх зүйл гайгүй болов уу гэж бодож байна.
 
-Тэгвэл энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд хэр хэмжээний хөрөнгө мөнгө орсон бэ?
 
-Үнэнийг хэлэхэд зардлаа тооцож чадаагүй. Мөнгө орж ирэхээр бага багаар хийж гүйцэтгэсэн. Өөрсдөө хийсэн болохоор зардал гайгүй гарсан болов уу даа. Байшингаа эхлээд барьчихсан байсан болохоор хашаагаа блокоор давхарлах, граш тохижилт гэх мэтчилэн зүйлсэд барагцаагаар гэвэл 15 сая төгрөг орсон.
 
-Цаашид хашаа байшиндаа юу хийж, яаж илүү гоёор тохижуулахыг хүсэж байна вэ?

 
-Эхний ээлжинд амбаараа урагш нь сунгаж барина. Байшингаа өвлийн болгох бодолтой байгаа.  Мөн хашаандаа ойр зуурын хэдэн зүйл хийнэ.Тун удахгүй ажлаа эхлүүлнэ дээ.  Зургаан сар гараад хашаа маань урьдынхаасаа илүү сайхан болох болно.
 

 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-16 06:12:33
    Unheer goy haragdjin
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-13 09:41:46
    Энэ Хүнтэй холбогдож саналсолилцох гэсэн юм яаж хообогдох вэ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-05-07 07:58:51
      Хашаандаа сайхан амьдрая гэж фасебоок групп байгаа.
      162.158.178.150
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-12 04:18:19
    Уул нь маш сайн ажиллаж байгаа юм байна хашааг хэрхэвч ингэж битуу блокоор хийж болохгуй шуу манайд одоо ингээд битуу хийдэг мод гаргаад байна тодорхой зай гарг...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-12 02:08:00
    Ёстой мундаг ажилсаг гэр бүл бна Ийм байшин барих мөнгө байдаггүй юмаа гэхэд газраа хагалж зүлэг, мод тариад явган хүний зам тавихад л гэр хороолол маш гое бно...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-04-11 13:30:11
    ger horoololiinhon gudamjaa nariisgaad baih yum odoo buur neg mashin yvj bolohoo bailaa yah ve
    162.158.179.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-04-11 07:27:46
    Бүхнийг төр засаг хийх ёстой гэдэг Залхуу заваан үзлээсээ салж, айл бүр хашааныхаа хөрсийг сольж зүлэгжүүлж, байшингаа дулаалах нь иргэний үүрэг шүү
    162.158.103.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-11 02:46:05
    Сайхан тохижуулсан байна,энэ хүнтэй холбогдмоор байна,ажил байна,утасаа өгөөч
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
    • Manaihaan.. 2020-04-11 06:54:07
      99992026 Enkhbat
      172.69.45.145
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-10 12:59:10
    уран гартай мужаан байна хир баргын хүн өөрөө ингэж цэвэрхэн үзэмжтэй барьж чадахгүй бол хүнээр хийлгэсэн нь дээр.
    162.158.6.157
    Мэдэгдсэн Хариулах
  • М.Нарантунгалаг 2020-04-10 12:15:52
    Сайн байна уу! Залуу гэр бүлдээ сайн сайхныг хүсье!
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2020-04-10 11:17:49
    Hogoo hayaj suraagui, umhii monholchuud engej baij chadhuu?
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2020-04-10 10:37:51
    8 хувийн зээлээр байр авж шатаж байхаар ингэж амьдрах нь хамаагүй дээр юм.Үүнийг л Төрөөс урамшуулмаар байна. Хүн бүр ингэж амьдарвал УБ хот маань хөгжинө шүү
    162.158.7.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Найс 2020-04-10 09:42:29
    Ховор хүмүүс дээ
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Содоо 2020-04-10 09:31:59
    yamar mundag ajilsag yum be, iim uls mongold mini olshroosoi bile
    172.69.33.68
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-04-10 05:49:53
    ajil sag mundag zaluu bna gariin dor matrel.r mundag tohjuulsan iim uls olon bolsoi do
    162.158.7.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2020-04-10 05:49:17
    Gol ni gazartiai hashaatsi bh gedeg bol oron suutsnaas cn iluu hunii erh cniolootei oron zai ucnraas mash cnihal
    162.158.107.178
    Мэдэгдсэн Хариулах
  • gazar 2020-04-10 05:08:58
    archaatai humuus archaagui ulsuudin yalgaa shuu dee
    162.158.179.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-10 02:52:49
    Ger horoolliin ded butssiig ni shiideed ogchihvol ug ni hamgiin hurdan zasal avah ngain sh dee
    162.158.178.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2020-04-10 02:33:54
    Yostoi goyo bnaaaaaaa
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2020-04-10 01:48:41
    Ажилсаг хөдөлмөрч хүн байна даа! Монголчууд олонх нь ийм байвал улс хөгжинө дөө!
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-04-10 01:15:58
    Молодец ! Так держать !
    162.158.7.102
    Мэдэгдсэн Хариулах
    • Batdorj. Dashdulamin 2020-04-10 17:30:27
      Ene ger bul jinhen bayn.Gadnaas turshilga buu hai.,I
      172.69.45.145
      Мэдэгдсэн Хариулах