Намд барьцаалагдсан нэгнийг бус бие даагчдыг дэмжье
Дараагийн төр барих эрхмүүдийг сонгох мөч ойртсоор байна. Тэд хэн байвал зохих вэ? АН байх уу, МАН байх уу? Нам дагасан, намд богтлуулсан, намын эрхэнд орсон, намаар удирдуулсан тэд хэрэгтэй юу? Эсвэл... Таамаг, төсөөлөл, маргаан өрнөсөөр байгаа энэ мөчид цахим орчинд бие даагчдыг дэмжих уриалга хүчээ авч байна.

Том, жижиг гэлтгүй намуудын нэр хүнд өдрөөс өдөрт унаж буй энэ мөчид эрх барих хүчнийхэн сүүлийн хүчээ шавхан хичээж байна. Тэд ард түмэнд таалагдах бүгдийг хийж, амлаж, хөнгөлж, чөлөөлж байна. Яг ийм үйл явц дөрвөн жилийн циклтэйгээр өрнөдөг.  Харин ялалт байгуулсан нам өмнөх эрх баригчдынхаа тарьсан балгийг цэвэрлэх гэсээр дараагийн сонгуультайгаа золгодог. Угаас Монголын улс төрд хамгийн сайн мөрийн хөтөлбөр боловсруулсан нь бус хамгийн их хөрөнгө зардаг нь сонгуульд ялалт байгуулсаар ирсэн гажиг тогтолцоо бий болсон. Сонгуулийн дараа төрийн эрхийг авсан нам нь сонгуульд зарцуулсан мөнгөө хэд нугалж олохын төлөө ажлын гараагаа эхлүүлж, төгсгөлд нь дараагийн сонгуульд зарцуулах хөрөнгө босгодог нууц биш.

Үүний үр дүнд 60 тэрбумаар Монгол төрийг хэрхэн арилжих тухай төлөвлөгөө боловсруулагдаж, ЖДҮХ санг хоосолж, зориулалтыг бусаар ашиглаж буй үйл явцууд өрнөсөн. Энэ бол эрх барьж МАН-ынхны бүтээсэн шинэ түүх.

Энэ түүх Ардчилсан намын сонгуульд нэр дэвшигчдээ сонгож буй үйл явцаар үргэлжилнэ.  Тэд сонгуулийн сургаар төрийн эрх барих үйл явцыг арилжаа наймааны хэрэгсэл болгохоор ханцуй шамлан ажилдаа орлоо. Зөвхөн нэр дэвших хүсалтэй байгаагаа намдаа уламжлахад 100 сая төгрөгийн дэнчинтэй. Хэрэв нэр дэвших хүсэл нь биелэх юм бол 100 сая төгрөгөө хэд нугалж дахин намдаа тушаах үүрэг хүлээж буй. Тэд төрийн эрх барихын тулд зуу зуун саяар дэнчин тавин, шунан, “арилжиж” байна. 

Нам дагасан хуйвалдааны бүлэглэл, фракцууд  ингэж л Монголын төрд хачиг шиг шигдэж, шимэгчилсээр өнөөдрийг хүрсэн.  Иймээс энэ байдалд цэг тавих эхний алхам бол аль нэг улс төрийн аль нэг хүчнээс ангид мэргэшсэн, салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хийсэн бүтээсэн туршлагатай  бие даагчдыг дэмжих уриалга гараад байгаа юм. Үгүй бол төрийн эрх барих дээд байгууллагад намынхаа аппаратыг мөнгөөр “угжсан” бизнесменүүд хийгээд бөхчүүдээр дүүрч, гунигт түүх үргэлжилнэ. Монголын улс төрд намууд 30 жил ноёрхож, хаанчиллаа. Үр дүнд нь тэд дөрөв дөрвөн жилээр солигдож,  сайд дарга болж ард түмнээр тохуурхаж бах таваа хангасаар өнөөдрийг хүрлээ.

Харин одоо олон нийт боловсролтой, мэдлэгтэй, улс төрийн тулхтай, нуруутай нэгнийг төрд төлөөллөө болгон илгээхийг хүсэж байна. Ингэхдээ намд барьцаалагдсан нэгнийг бус  бие даагчдын дэмжихээ илэрхийлж эхэллээ. Өөр сонголт ч үлдсэнгүй.

О.ОНОН
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-04-17 23:56:04
    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц бай...
    162.158.7.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-12 14:30:59
    Еер сонголт алга. Нэр дэвшигчдыг сонгох нь зевее.
    162.158.7.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Tur 2020-04-11 14:17:39
    Iddeg uudag gahainuudaas salya. Idej uudgui l bol mal baisan ch yadgiim arai l deerdej bna gesen ug.
    162.158.7.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-04-10 14:20:22
    Бие даагчидыг мөн н Батзандан. н. Болд. С. Жавхлан н. Дамба-Очир Л. Энхболд А. Сүхбат Султан н. Ундармаа мэтийн хүмүүсийг сонгож хэрхэвч болохгүй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Tur 2020-04-11 14:24:57
      Jabhlangiin orond neg jdu chin esbel neg iddeg gahai oruilahan uu? Jabhlan zugeer l suujil baig. Hudlaa yaridag iddeg uudguud yerduu hereggui!!!
      162.158.6.133
      Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2020-04-10 10:42:09
    Монгол улсыг төлөвшиж чадаагүй улс төрийн намууд устгаж байна.Тиймээс бие даагчдыг дэмжихээс өөр гарц олохгүй байна шүү дээ...Тэд олуулаа байх ёстой.
    162.158.7.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-10 08:25:15
    Olnii tanil bish shine,zaluu,ex oronch,bolovsroltoi uls torchdiig songoj exnees ni tedend xatuu shaardlaga tavix estoi !!!
    162.158.88.77
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2020-04-10 08:02:38
    Эх орноо гэсэн зөв сэтгэлтэй л бол нэгдэж ядах юу байхав Нэг л үндэстэн-монгол хүмүүс биз дээ
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-04-10 06:06:30
    МАНАН-г дахин сонгуулахын тулд төлөөний троллууд нь дор баахан шүлсээ үсчүүлж бие даагчдыг харааж гутаах гэж оролдож дээ!!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ГИШҮҮН 2020-04-10 04:05:36
    Бурхан байсан ч бие даагчийг дэмжих хэрэггүй улс орны хөгжилд ямар ч нэмэргүй нөхөрийг дөрвөн жил суулгах гэж үү ёстой дэмий. Бие даагч байсан Алтай хэлсэн шүү ...
    162.158.7.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-10 03:56:09
    За энэ бол бутэхгуй байх ядахдаа мананг сонгохгуй байх хэрэгтэй дээ 30 жил оронд оруулаж хулгай хийж баяжсан хумуусийг болих хэрэгтэй хамгийн гол нь 2-оос дээш ...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-04-10 03:21:25
    БИЕ ДААГЧИД БОДЬГОЛ ХҮНИЙ ХУВЬД НЭГДСЭН БАЙР СУУРЬ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРЖ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ ,,,ГАНЦ МОД ГАЛ БОЛДОГҮЙ ГЭДЭГ Л ДЭЭ ,,,,,,
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Баи 2020-04-10 03:58:46
      Ганц мод гал болдоггүйтэй адилаас гадна учираа олохгүй 76 тийшээ харсан хувь хувиа бодсон юмаар яах юмбэ. Одоо Хүрэлсүхийг дэмжээд Гаргах хэрэгтэй!!
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-10 02:37:58
    болдог бол намын оролцоогүй сонгууль хиймээр байна. иргэд хүнээ дэвшүүлдэг болвол цэвэр хүн гарч болох байх
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-10 02:21:50
    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо
    162.158.6.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-10 02:14:43
    Бие даагч гээд зүгээр л 76 адгуус очоод суучих юм шиг иргэдийн толгойг эргүүлж байна. Тийм биш төрийн бодлогын хуулийн дагуу шийдээд явна. Хуулийн дагуу явна.
    162.158.178.56
    Мэдэгдсэн Хариулах
  • !? 2020-04-10 01:52:17
    "Электорат хөдөлгөөн"-өөс нэр дэвшүүлсэн "ЗӨВ" хүмүүсийг л сонгоод үзье! Өөр зам алга! Хэдий болтол 2 намын луйварчдыг сонгож баллуулах вэ, бид???
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-10 00:49:20
    Баахан бие даагчид гарлаа гэж бодьё,,,хоорондоо ч эвлэж чадахгүй,,,юу ч хийж бүтээхгүй шүү дээ,, Улс орныг жинхэнэ сүйрүүлдэг юм байгаа биз дээ,
    162.158.178.24
    Мэдэгдсэн Хариулах
    • Namchind 2020-04-10 03:06:28
      Xuvaaj evlej idsen ni deer gehnuu
      172.69.45.145
      Мэдэгдсэн Хариулах