Ц.Ганзориг: Энэ жилийн сургалтын төлбөрийн заримыг ирэх жил рүү шилжүүлэх асуудал яригдаж байна
Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн талаар өчигдөр мэдээлсэн.  Үүнтэй холбоотойгоор нийгэмд хүлээлт үүсээд байна.

 Энэ асуудлыг УОК-ын хуралдаанаар хэлэлцсэн эсэх асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “ Сургууль цэцэрлэгийн хөл хориог үргэлжүүлэх эсэхтэй холбоотой эцэг эхчүүдээс асуулт ирж байна. БСШУСЯ дээр тооцоо хийгээд ажиллаж байна. Бас нэг хөндөгдөж байгаа асуудал бол хувийн цэцэрлэг сургуульд явдаг хүүхдүүд төлбөрөө 100 хувь төлчихсөн байгаа. Иймээс  төлбөрийн тодорхой хувийг нь ирэх хичээлийн жилийн төлбөр лүү шилжүүлэхтэй холбоотой  тооцооллыг БСШУСЯ мөн хийж байна. Мөн ирэх есдүгээр сарын 1 хүртэл сургууль цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх, төгсөх ангийн хүүхдүүдийг шалгалтад бэлтгэх, ЭЕШ-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хангах  зэрэг ажлууд үргэлжилж байгаа.  Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээгүйн учир нь бэлтгэл ажлууд дуусаагүй байгаатай холбоотой” гэлээ.
 
Мөн тэрбээр “Хүүхдүүд улирахгүй, хоцрогдол үүсэхгүй. 0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгасан” гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-04-11 05:30:44
    Хувийн цэцэрлэгийн төлбөрийг эцэг эхэд шууд буцааж тушаах ёстой. Ирэх жилд тухайн цэцэрлэгт өгөх эсэхээ тусдаа шийдье. Тэгээд ч корона үргэлжилбэл яах.
    162.158.103.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-10 03:51:01
    Ashgui dee
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Их Сургуулийн багш биш 2020-04-09 13:31:28
    Бид нар онлайнаар оюутнуудад хангалттай хичээлээ зааж байна.GENEE за тэгвэл танхимын сургалтаа болиод дан онлайнаар явуулдаг болчихооч Түүнд чинь тохирсон
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Их Сургуулийн багш 2020-04-09 12:53:58
    Энэ жилийн төлбөрийг ирэх жил рүү шилжүүлнэ гээд юу яриад байгаа юм бэ. Бид нар онлайнаар оюутнуудад хангалттай хичээлээ зааж байна.
    162.158.7.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-09 09:29:51
    Дэмжиж байна. Зөвхөн хувийн биш улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг шилжүүлж өгвөл иргэдэд их дэмжлэг болно доо амжилт хүсье
    172.68.253.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2020-04-09 08:59:08
    Demjij baina yalanguya 1-r angiihan ih hohirloo... Sursan yumgui neg heden online hicheel gej etseg ehchuud hamag ajlaa baran uursduu useg zaaj ugluu.,
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-09 08:51:52
    Хувийн сургуулийн төлбөрийг дараа жилийн төлбөрт шилжүүлэх талаар судалж, арга хэмжээ авах талаар шийдвэрт хүрэх ажилд нь амжилт бас талархаж байна шүү.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-09 08:47:37
    Tulburiig daraa jil ruu shiljuuldeg chini mash zuv. Bas neg demjleg. Huviin surguuliud shuud deeremdej avahaa medegdeed bur turgui, huuligui yum shig bsan yum
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах