Улсын онцгой комиссын цаг үеийн асуудлаар хуралдаж шийдвэр гаргалаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: УОК-ын хуралдаанаар цэрэг татлагын асуудлыг авч хэлэлцлээ. Энэ оны тавдугаар сард ээлжит цэрэг татлага явагдана. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цэрэг татлагын үйл явцад зарим зохицуулалт хийсэн. Хилийн боомтуудтай, тусгаарлах хяналтын үйл ажиллагаа явуулж байгаа Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий зэрэг гурван аймаг болон Улаанбаатар хотоос цэрэг татахгүй. Зайлшгүй шаардлагаар хилийн цэрэг, зэвсэгт хүчний нэг тусгай ангид цэрэг татахаар шийдвэр гарсан. Гол төлөв хилийн цэргийн ангиудад зайлшгүй шаардлагатай байгаа цэргийг нөхөн татна. Ингэхдээ нэг дор 5-аас илүүгүй хүн цуглуулахгүйгээр нарийн зохион байгуулалттай явуулна. Энэ жил оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй.
О.ОНОН