Судлаачдын боловсруулсан туршилтын вакцинууд хүн дээр хийх туршилтын зөвшөөрлөө хүлээж байна

Та бүхэнд COVID-19 вирусийн эсрэг вакцины талаарх мэдээллийг хүргэж байна.

-Энэ лхагва гараг буюу 4-р сарын 8-ны өдөр Мэрилэнд мужид төвтэй биотехнологийн компани болох "Novavax" 5 дугаар сарын дундуур Австрали улсад хүн дээр вакцины туршилт хийж эхлэхээ мэдэгджээ.

-Мөн Mesoblast хэмээх компани нь Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр 240 өвчтөний клиник туршилтыг эхлүүлж, ясны чөмөгнөөс үүссэн эсүүд нь коронавирусийн эсрэг дархлааны хариу урвал үзүүлж чадаагүй өвчтөнүүдэд туслах эсэхийг туршиж байна.

-Moderna биотехнологийн компанийн хийсэн вакцин 3-р сарын 15-нд эхэлсэн эмнэлзүйн туршилтанд хамрагдаж байна.

-Inovio Pharmaceuticals-ийн боловсруулсан вакциныг даваа гарагт анхны насанд хүрсэн сайн дурынханд тарьсан байна.

-Эрүүл мэндийн томоохон компаниудын нэг болох Johnson & Johnson вакцины клиник туршилтыг 9-р сараас эхлэх гэж байгаа бөгөөд АНУ-ын Эрүүл мэнд, хүн амын халамж үйлчилгээний төвөөр дамжуулж 500 сая орчим долларын хөрөнгө авсан байна.

-Pittsburgh их сургууль болон Baylor анагаах ухааны коллежийн судлаачдын боловсруулсан туршилтын вакцинууд хүн дээр хийх туршилтын зөвшөөрлөө хүлээж байна.
 

Эх сурвалж: https://www.nytimes.com

Бусдад түгээх
  • gplus