Герман улсад коронавирусийн халдвартай 113296 хүн бүртгэгдээд байна

Герман улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж байна.

Герман улс дахь коронавирусийн нөхцөл байдал:

Герман улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж 2020 оны 4-р сарын 9-ны өдрийн байдлаар халдвар авсан 113296 хүн бүртгэгдэж, нас баралт 2349, эдгэрсэн тохиолдол 46300 болсон байна. Бавари, Умард Райн-Вестфален, Баден-Вюртемберг зэрэг муж улсуудад халдвар хамгийн ихээр тархаад байна.

Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:

1. Герман улсын Засгийн газар болон Муж улсууд халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авсан хязгаарлалтын арга хэмжээг эхний ээлжинд Улаан өндөгний баярын амралт дуустал буюу 4-р сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

2. Герман улс даяар коронавирусын шинжилгээг зөвхөн эмчийн заавраар, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд авч байгаа. Иймд холбогдох газруудад хандахдаа заавал урьдчилан утсаар мэдэгдэх, цаг авах шаардлагатай. Яаралтай тохиолдолд аль ч өрхийн эмч, харьяа дүүрэг, хотын эмнэлэгт хандаж болно.

3. Берлинд 7 газар COVID-19-ийн шинжилгээ өгөх боломжтой бөгөөд хүчин чадал хүрэхгүй байгаатай холбогдуулан өвчтэй хүнтэй харьцсан, эрсдэлтэй газар зорчсон, эмнэлэгт ажилладаг болон өвчний шинж тэмдэгтэй хүн хийлгэх боломжтой. Шинжилгээний хариу нь 1-2 хоног гарах ба төлбөр нь 150-200€.

Хэдхэн хоногийн өмнө эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд амны хаалтыг хүн бүр зүүх шаардлагагүй, зөвхөн халдвар авсан хүмүүс л зүүх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг иргэддээ өгч байсан бол нөхцөл байдал өөрчлөгдөж, хүмүүсийг амны хаалтаа зөв зүүж, тайлж чадвал коронавирусийн халдвараас сэргийлэхэд тус болно гэж мэдээлж байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мн 2020-04-10 00:01:29
    Энэ өвчин ч хөрөнгөтөн нийгмийн амин хувиа хичээсэн арчаагүй байдлыг улам ил болгож байна даа.Илрүүлэх шинжилгээ нь төлбөртэй гэхээр өвчин цааш улам газар авна....
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах