Гурван сарын настай  цэцгийн мандал хэний “бизнес” вэ
Манай улс эрс тэс уур амьсгалтай ч зуны гурван сардаа Улсын нийслэл Улаанбаатараа өнгө өнгийн цэцгийн манлаар чимдэг болоод сүүлийн жилүүдийг үдэж байна. Дэргэдүүр нь өнгөрөхөд нүд унагаж, сэтгэл сэргээм гоёхон цэцэгсийг хэлбэр дүрс гарган өнгө өнгөөр чимэглэн суулгасан нь сайхан.
Гэвч энэхүү цэцгэн мандал нийслэлийг нил ногоон байгууламж болгон харагдуулдаггүйг бид мэднэ.  Иргэд ч үүнд шүүмжлэлтэй ханддаг. Цэцэг тарих нь сайхан ч ингэж их мөнгө зарлагадан гуравхан  сарын настай цэцэг тарьж байхаар 50-100 жилийн настай мод тариач гэх нь бий. Мэдээж энэ бол бодох л асуудал.

Хот суурин газар нэг хүнд ногдох ногоон байгууламж 20 га байх ёстой атал өнөөдөр нийслэлчүүд нэг хүнд гуравхан га газрын хэмжээнд ногоон байгууламж ногдож байгаа нь тун муу, хангалтггүй үзүүлэлт. Үүнийг нийслэлийн удирдлагууд хийгээд, Нийслэлийн байгаль орчны газар гэх мэт байгууллагуудын удирдлагууд мэдэж л байгаа байх.  Гэхдээ л өнгөрсөн жил тарьсан гуравхан настай ургамалаа энэ жил ахиад суулгаж, тэр нь одоо намрын цагт хагдран унаж байна. Үүнийг жирийн нэгэн иргэд хүртэл анзаарч харж байхад НЗАА-ны Хотын ногоон байгууламжийг хариуцсан мэргэжилтэнгүүд мэдэхгүй байна гэж үү.

Тэгэхээр жил бүр нэг наст ургамлаар нийслэлээ гоёж, жил бүр тэр хэмжээний мөнгийг сая саяар нь үрж байхаар ядаж гурван нас буюу гурван жил ургадаг цэцэг тарьж, төсвийн мөнгөө бага ч атугай хэмнэж болдоггүй юм байх даа гэсэн бодол үргэлж дотор явна. Олон улсын жишиг ч ийм. дэлхийн том хотуудын ихэнх нь гурван наст ургамлаар гудамжаа гоёдог гэнэ. Энэ бол мэргэжлийн хүний үг.

Өнгөрсөн жил цэцгийн мандалд нийт 315 сая төгрөг зарцуулсан бол энэ жил 450 сая төгрөг болж өссөн. Ингэхдээ 50 гаруй гудамжны 25 мянган м/кв талбайд 500 мянган цэцэг тарьсан гэнэ.

Энэ нь нэг талаасаа гандуу бүүдгэр өнгө ноёлсон, тоосжилт, автомашин ихтэй нийслэл хотод нүд баясгаж, сэтгэл сэргээм харагдаж байгаа ч нөгөө талаас гуравхан сарын настай, нэг наст ургамлыг ийм их мөнгөөр санхүүжүүлж байхаар арай олон жилийн настай цэцэг тарьж болдоггүй л юм байх даа. Цэцэг гэснээс мод тарьвал бүр ч сайн. Гэтэл яагаад хэдэн ширхэг цэцэг тарихын оронд моджуулж болдоггүй юм бэ?

Үүнээс үзэхэд,нийслэл хотын цэцгэн мандал бизнес болсон нь харагдаж байна. Мод тарьж, ургуулж байж л бид энэ их тоосжилтоос сална. Гэтэл яагаад модны оронд гуравхан сарын настай цэцэг  жил бүр хэдэн саяар нь хөрөнгө гаргаж, хэдхэн компаниар хийлгээд байна вэ. Энэ бизнес биш гэж үү.

Нэг үеэ бодвол манай улсад мод үржүүлгийн газрууд их болсон. Тэд өөрсдөө модоо тарьж ургуулж, мод ургуулах арчлах талын бүх зөвлөгөөг өөрсдөө хийж байна. Ийм атал Хятад улсаас тээвэрлэн авчирсан цэцэг суулгах нь хэнд ашигтай вэ. Тэгээд жил бүр энэ нь давтагдана. Ийм байхад нийслэл хот тоосжилтоосоо салах уу.

Иймээс нийслэлийн удирдлагууд ганцхан жилийн настай бус олон жилийн настай ургамал цэцэг, бас мод тарих асуудалд ирэх хавраас урьтаж анхаарал хандуулбал зохилтой.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • altan 2014-09-30 23:45:52
    Mongolchuudaa, tsetsegs tariad goyo l bsan shde. Bitgii ingej yum hiij baigaa negniigee muulj baigaachee. Yamar ch yumiig businessiinhen l hiij bgaa shd. Ene setguulchiig hiigeedeh gevel chadahguishde
    103.229.121.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-30 13:07:31
    Bitgii hudlaa yum bicheed bai, 3 jiliin nastai tsetsgiig evel ny zugeer bailgah uu, gishgeed duusna biz dee, jaahan amdraltai yum yari, chiniiheer bol shoroon dotroo amdrah uu,ehleed setguulch min eeriin medlegee deeshluulchiheed hudlaa bichij bai
    103.229.121.177
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2014-09-30 10:05:20
    Эрдэнэчимэг гишүүний бизнес гэж гадуур яриад байх юм үнэн байхоо
    103.229.120.151
    Мэдэгдсэн Хариулах
  • zaRDALIIN BODOOD UZEE 2014-09-30 08:00:55
    MOD TARIVAL 500 SAYA CHINI UU CH BOLOHGUISHDEE.
    103.10.23.105
    Мэдэгдсэн Хариулах
  • НЭРЭЭ ХЭЛЭХГҮЙ 2014-09-30 07:28:58
    ЭНЭ ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ЭНХСАЙХАН ДАРГЫН БИЗНЕС БАЙХГҮЙ ЮУ. ЭНЭ ИХ МӨНГӨӨР ТАРИГДАХ ЦЭЦЭГ ЯМАР Ч ТӨЛӨВЛӨЛТГҮЙ БУЛШ МЭТ ШОРОО ОВООЛЖ ЗҮЛЭГЖҮҮЛЭХ НЬ БҮГД ЭНХСАЙХНЫ БИЗНЕС. ЧИ ОДОО БОЛИО. ЦЭЦЭГ ТАРИХ АЖЛЫГ ЗУРАГ ТӨСЛИЙН ДАГУУ, ОЛОН НАСТ ЦЭЦЭГ ТАРИМААР БАЙН
    119.40.97.112
    Мэдэгдсэн Хариулах
    • ззз 2014-10-01 02:28:01
      тэр шороо чинь их учиртай юм оо хө. Дуртай газраараа зам хөндлөн гарахаас, мөн эсрэг урсгалын машины гялбаанд оруулахаас сэргийлдэг юм шиг байна лээ.
      180.235.185.166
      Мэдэгдсэн Хариулах
  • sain uu 2014-09-30 07:07:14
    ih saihan baisan bisnesgui hen amodrah yum tegeed zugeer tarij uguh yum uu zugeer tarij ugdug hun ni tariad uguuch dee tegeed
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • bazjt 2014-09-30 06:59:37
    3-н сарч боловч хот маань сайхан харагдаж байна. урьд хэдийд цэцэг ногоогоор гангардаг байсан бэ. Цэцэг тарьж байгаа хїмїїс хоолныхоо мєнгийг залгуулж байвал сайн л биз юунд нь чи дургїйлхээд байгаа юм.Цаана нь улсад НДШ,ХАОАТ гээд их л мєнгє тєлєгдєж ба
    180.235.185.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-30 06:59:28
    Өр тавиад л тэгээд 3 сарын настай цэцэг тариад л, энэ ухаант удирдагчын бодлого биш л дээ, мөнгө л угааж байгаа байх даа
    202.179.23.151
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-30 06:06:54
    Цэцэг тарьж, ургуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бүх юманд төр хутгалдах шаардлагагүй. Айл, өрх, ААН байгуулагууд харьяа газартаа өөрсдөө цэцгээ ургуулаг. Бодлого нь буруу, үр дүн муутай байгааг иргэд хэлээд байхад цэцгээр тайлбар хийгээд байх нь буруу.
    103.229.123.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Altan 2014-09-30 05:09:16
    Сайн сайхан зүйлд мөнгө үрэх хэрэгтэй шүү дээ. Тэрний энэний бизнес гэж амаараа цэцэрхэж суух хэрэг байна уу. Хүмүүсийн сэтгэлийг 3 сар сайхан байлгасан бол болоо юм биш үү, Ажил хийсэн нь нүдэнд харагдаж байна шүү дээ. Харин тэр үйлдвэрлэл хөгжүүлнэ гээд
    112.72.13.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын иргэн 2014-09-30 04:54:20
    Бизнес мөн байх шүү. Бизнесгүй юм гэж хаа байна. Хэн нэгний л бизнес байж таарна. Гэхдээ архи тамхиар биднийг хордуулдаг хар бохир бизнес биш. Зуны гурван сардаа ч гэсэн хотыг минь өнгөтэй, үзэсгэлэнтэй байлгадаг сайхан бизнес. Ийм бизнес хөгжиж цэцэглэх
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах
  • saraa 2014-09-30 04:46:01
    busad uls oron tegvel bas hen negnii biznes yum u? het bitgii tuilshirch bai. heden sar ch gesen tsetsegsiig harj bayasval zugeer sh de
    180.65.234.144
    Мэдэгдсэн Хариулах
  • bulga 2014-09-30 03:50:31
    1 д . 3 сарч болов цэцэг харж сэтгэлээ сэргээж байна 2д . Цэцэг модны бизнес эрхэлж байгаа тэрийг тарьж ургуулж байгаа хэдэн хүн ажилтай бага ч болов хэдэн төгрөгийн ашигтай байвал зүгээр юм биш үү урд нь үүнд зарцуулах естой мөнгө хаашаа явдаг байс
    119.40.97.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-30 03:47:49
    unen
    103.11.194.226
    Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2014-09-30 02:48:15
    neg bchsn sedwee hed ch bchdg yum bdee ene tlaaar zondoo l bchj bsn setgej chaddgv setgvvlchidte olloo dampuurziimuu
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
  • bnbnbnb 2014-09-30 02:17:04
    yag unen
    112.72.13.149
    Мэдэгдсэн Хариулах