Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэнэ

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.

Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга бая л даа... 2020-04-10 10:54:21
    Энэ хэргийг шүүж чадахгүй бол Шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцоруулж ард түмний хариуцлага хүлээлгэе.Бид сохор биш шүү.
  • ХУУЛЬЧ  2020-04-10 03:27:14
    УЛС ТӨРЖИЖ БОЛДОГҮЙ ХОЙНО ,,,ШҮҮХ ЭРХ МЭДЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХЭРЭГ Л ДЭЭ ,,ХАЛИВАА ХҮНИЙГ БУРУУТГАХ АМАРХАН ,,,,ХАРИН ТҮҮНИЙ НЭР ТӨР СЭРГЭЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ Л ДЭЭ,,,...
  • Булган 2020-04-10 03:14:06
    Дэлхийн шилдэг тагнуулч Хурцыг хэлмэгдүүлэхээ боль Зоригийн аллагын захиалагч Нямка сайдаа. Зүй нь Нямка сайд Зоригийн аллагыг захиалсан хэргээр ялаа авах ёстой...
  • Иргэн  2020-04-09 08:15:09
    Хүний ухамсар байхгүй, амьтнаас дор новшийг хатуу шийтгэ.