Орлого нь 50 хувиар буурсан ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн цахим хуралдаанаар “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан иргэд, ААН-үүдийн зүгээс хүлээлт үүсгэж байгаа зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын 3,2 сая иргэнээс 1,1 нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Эдгээр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 75 хувь буюу 800 орчим мянган хүний НДШ-ийг зургаан сарын хугацаанд төр хариуцна. Үүнд нийгмийн даатгалын сангаас 800 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Мөн иргэдийн дунд 200 мянган төгрөгийг ямар шалгуураар яаж олгохтой холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Тодруулбал, өнгөрсөн оны буюу 2019 оны хоёр гуравдугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 2020 оны хоёр гуравдугаар сарын борлуулалтын орлоготой харьцуулахад 50 хувиар буурсан мөртлөө ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилчид 200 төгрөг олго шийдэл гаргасан.  Үүнд ойролцоогоор 45 мянган ААН-үүд хамрагдах тооцоо байна” гэлээ

О.ОНОН

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2020-04-19 17:50:30
    tv4-eer batzandan tednii shine nam sanaalchilsan geed yarij baina lee….toriinhon bygd ooroo hiichihsen um shig baih umaa, shine-iin hiisen olon umiig durdahgu...
    162.158.150.29
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2020-04-10 10:57:06
    Энэ мөнгийг ажилчдад нь олгохгүй бол захиралууд нь аваад өөрсдөө завшчихна шүү дээ...Тэд ажилчдаа боддоггүй хүмүүс шүү...
    162.158.7.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-10 07:07:42
    buruu l bna daa kkkkkkkkkkkkkkkkkkkkk
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ажил олгогч 2020-04-10 01:24:56
    Нэг ажлын байр огт хэрэггүй болсон боловч нийт орлого нь 10 хувь буурсан бол тэр ажлын байрыг хадгалах шаардлагагүй болж байна
    162.158.6.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorj 2020-04-09 05:00:51
    НДШ-ийг хэдэн төгрөгөөр тооцож төр хариуцна гэж 800 тэрбум болж байна вэ, Орлого нь буурсаныг яаж тооцохоос их юм шалтгаална да,
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-09 04:53:47
    Оролого яаж буурсаныг хэрхэн тогтоох ямаан дээр тэмээний гарз гэх шиг тэгээд дампуурахгүй гэсэн баталгаа хаана байна
    162.158.6.121
    Мэдэгдсэн Хариулах