Д.Нямхүү: Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол тусгаарласан. Сэлэнгэ аймагт тусгаарласан есөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан найм, тандалтын зорилгоор 21 хүнд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Энэ сарын 8-нд буюу өчигдөр Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, ажиглалт тандалт, судалгаа хийж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 205 хүн байна. Сэлэнгэ аймаг батлагдсан нэг тохиолдлыг ХӨСҮТ-д авчран тусгаарлан эмчилгээнд оруулсан. Ойрын хавьтал болох 15 хүнийг мөн авчирч хяналтад оруулсан.

Шадар сайд өчигдөр ХӨСҮТ-ийн ажил байдалтай танилцаад эмч эмнэлгийн ажилтнуудад "Өнөөдрийг хүртэл зохион байгуулалт сайтай ажилласан. Энэ ирчээ алдалгүй ажлаа сайн хийж, ард иргэд эх орноо хамгаалаарай"гэж урмын үг хэллээ. Мөн УОК-д цугларсан хандивын мөнгөнөөс ХӨСҮТ-д ажиллаж байгаа 200 гаруй ажилчдад 500 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн урамшууллал олгохоор болсноо бидэнд мэдэгдсэн. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд ХӨСҮТ-ийн эмч ажилчид баярлаж, талархаж байгаагаа дамжуулаарай гэсэн. Учир нь сайдын зүгээс яаралтай хэрэгцээтэй оношлуур, тоног төхөөрөмж, өрөөнүүдийн засвар, илүү цагийн хөлсийг цаг тухай үед нь шийдэж  бидний амьдралд тус дэм өгч байгаа учраас ажлаа сайн гүйцэтгэнэ гэдгээ ажилчид маань дамжуулж хэлсэн. Мөн Эрүүл мэндийн яаманд цугларсан хандивын мөнгөнөөс ХӨСҮТ-ийн ажилчдад урамшуулал олгосонд талархсанаа илэрхийлье” гэлээ. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus