Гишүүдийн үг хэлэх, асуулт асуух хугацааг багасгажээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн цахим хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооноос хуулийн төсөлд хэд хэдэн заалтыг нэмж тусгахаар санал нэгдсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн нь товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж оролцох үүрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасах, санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим хэлбэрээр явуулах, харин нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар авах, түүнчлэн энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлд хуралдааныг хаалттай явуулахаар бол хуралдааны дэгийг тусгайлан хуулиар зохицуулна гэсэн агуулгатай заалтыг хуулийн төсөлд нэмж тусгахыг дэмжсэн байна. Түүнчлэн онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах, харин үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байх,  нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт, саналаа илэрхийлж болох заалтыг нэмж зохицуулахаар тогтжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-04-13 12:02:01
    Энэ утгагүй үйлдлээ болих хэрэгтэй. Асуултын хариултыг сонсох гэхээр хугацаа нь дуусчих юм. Хэнд тааруулаад байгаа юм бэ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-10 04:04:56
    76 terbumtanguud yugaa ch yarih bilee
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-09 03:14:14
    60% hulgaich gishuud jugaa ch yarih ve de gerte harihaa l bodno biz /ganz hudag/
    162.158.103.208
    Мэдэгдсэн Хариулах