Тусгай үүргийн нислэгээр 267 хүн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20:11 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор 267 иргэн ирж байгаагаас өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан 55, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн багтаж байгаа юм.

Энэхүү нислэгээр ирж буй зорчигчид 21 хоног тусгаарлагдана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus