Э.Бат-Үүл нарын гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 21-нд товлов
Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.  Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна. 
Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. 
 
Хэргийг сануулахад, “Хөгжлийн банкны” банкнаас санхүүжүүлсэн “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ.
 
А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэлтэй аж. Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн байдаг.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Будлиан нь ийм учиртай байжээ... 2020-04-10 11:08:33
    БЗД-ийн 12-р хорооны айлуудыг нүүлгэж газрыг нь аваад барилгаа барилгүй маш их удаж байна.Айлуудынх нь хэл амыг дарж Хангай хотхонд байранд оруулсан болсон.Тэр ...
    162.158.7.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-09 03:21:33
    Jun gem buruugui gez ganz ruu shuud yavuul hogiin buzar amisgaa
    162.158.103.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-08 08:59:21
    МАН-багшийн сургаалаар ардчилагчаа больж авилгачин баячуул болцгоождээ Элбэгдорж,Батүүлтэнгүүд.Ядуус нь гэр хороололдоо элэг бөөрний набороор голоо зогоогоод л....
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-08 08:20:22
    зориг иймэрхуу уйлдэл хэрэг хийхэд нь бат уул эрдэнэ дорлигжав элбэгдорж нарт садаа болж байсан нь амиа алдах шалтгаан болсон юм бишуу
    172.68.255.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-08 07:57:50
    Ingeed suuj baigaa ni ikh zokhij bna ene Ulsiin baatart
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах