Д.Нямхүү: Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр манай улсад дахин нэг коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байгаа талаар мэдээллээ.
 
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү " Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс вирус илрээгүй. Харин нэг хүнээс вирус илэрлээ. Ингээд нийт Монгол Улсад 16 хүнээс вирус илэрлээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирж ганцаараа тусгаарлагдсан. Анхны хариу 28-нд сөрөг гарсан ч 7-8-ны давтан шинжилгээгээр вирус илэрлээ" хэмээн мэдэгдэв. 



О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus