УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Улсын Ерөнхий прокурорын газраас хэвлэлийн хурал хийж байна. Хэвлэлийн хурлаар олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. 
 


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь  “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан зэрэг үндэслэлээр УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, прокурорын хяналтад ирээгүй байгаа аж.

О.ОНОН


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-04-08 12:47:37
    Элбэгдорж нарын дэргэд энэ хоёрын хэрэг хумсны чинээн л юм.Гэхдээ бурууд ширүүн байхад буруудах зүйлгүй.Ялыг нь эдлүүл.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-08 10:30:39
    тэртээ тэргүй 2 сарын дараа баяртай болох гэж байгаа хүмүүст нээх худлаа хариуцлага тооцоо шаасан. ПОПорч ханахгүй юм даа тэ үндсэн ЖДҮ чид нь.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-08 09:15:40
    МАНАН-г тойрсон ах дүү танил тал найз нөхөд бөөн хахууль луйвар хулгай эд мөнгө эрх мэдэлд эргэлдэж байдаг болждээ.Баялагаа алдсан ардууд ядуурхаас биш яахав.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2020-04-08 05:40:19
    энэ чинь одоо арай юм аа. Бүгд л хэрэг хийсэн байх юм. Ирээдүй болсон хүүхдүүд минь юу бодож суудаг бол, хойшид түүх ярьж байснаа тэгээд шүүхээр ял шийтгүүлсэн ...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-08 04:56:57
    дамба очир биендээ байхгуй нугэлтэй амьтан юм замыг там болгоно буудалд нь аллага болно рио тинтод шалгалтын материал егне ждудэнэ эрдэнэтээс дундговьд урвана
    162.158.178.212
    Мэдэгдсэн Хариулах
    • үёхшж 2020-04-08 13:16:52
      яг үнэн
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-08 04:47:38
    Энэ хэдийг аль эртшоронд нь явуулах байсан юмаа маш удаж байна бусад хулгайч нарыг нь бас хурдан шийдэх хэрэгтэй дээ ард тумэн бараг хуулийнхаас илуу мэднэ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-08 03:55:37
    Одоо тархи угаахаа зогсоо зээл аваа л биз өгсөн бол боллоо үүнээс том том хэрэгүүд чимээгүй л байгаа шүү
    162.158.6.85
    Мэдэгдсэн Хариулах