Э.Бат-Үүл Б.Чулуудай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж байна
Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 23-ны өдөр эхэлсэн боловч тэдний өмгөөлөгч Г.Орхон нь ХӨСҮТ-с гэрийн хөл хорионд байх үүрэг авсан гэх хүсэлтийг үндэслэн хойшлуулсан. Өнөөдөр Э.Бат-Үүл Б.Чулуудай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан.
 
Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх юм.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-08 06:46:19
    Аж ахуйн ажил хийж үзээгүй тэр муу хүү , Чугуудай зальдуулчихсан байж болно шүү дээ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2020-04-08 05:15:02
    Ардчиллыг хувьдаа өмчлөн авч Авилгал болгосон "эрхэм"-үүд эхнээсээ "явах" нь дээ.
    172.68.255.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Ардчилал 2020-04-08 03:26:51
    Монгол Улсын Баатар хүн шүү дээ. Бид нар энэ хүний ачаар одоо ийм байдалтай байна шүүдээ. Алтан хөшөө босгож, 9 удмаар нь улсын тендер авч байх эрх олгомоор юм....
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-04-09 05:21:26
      guts huuree
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах
  • ! 2020-04-08 03:06:23
    Ebi d Hero yum bizdee, estoi jogorhoi !
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-08 02:41:28
    салга цагаан толгойтын баатар цолыг хураа
    162.158.178.56
    Мэдэгдсэн Хариулах