Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах турхай хуулийн төслийг салбарын сайд өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг тусгасан байна. Үүнд,
  •  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн “Эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах” заалтын хэрэгжилтийг бодит байдалд нийцүүлэх, эрчимжүүлэх,
  •  “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний тодорхойлолт бий болгох,
  • Эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг тодорхойлох,
  •  Нэн шаардлагатай үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлох,
  • Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг зохицуулах захиргааны хэм хэмжээний акт боловсруулах,
  • Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд тулгуурлан эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт боловсруулж, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх,
  • Эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах хэм хэмжээний акт батлах заалт нэмэх,
  • Хуулийн заалтын давхардлыг арилгах,
  • Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад ач холбогдолтой болохыг төслийн танилцуулгад дурдсан байна.
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-08-15 00:06:00
    Эмнэлэг төлбөртөй ч юм шиг үгүй ч юм шиг энэ байдлыг цэгцлэх би тэтгэвэрийн өвгөн шүдээ авхуулхад өвчин намдаах тарианы үнэ тушаах гм асуудал их байна
    162.158.7.180
    Мэдэгдсэн Хариулах