Чуулганы хуралдаанаас хоцорсон, тасалсан гишүүдэд хатуу хариуцлага тооцно

УИХ-ын чуулганы өнөөдрийн цахим хуралдаан товлосон цагаасаа 30 гаруй минут хоцорч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийг чуулганы дэгийг баримталж, цаг барьж хуралдаа оролцож байх асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. 

Тэрбээр “Онц байдалд хуралдаж байхад гишүүд цагаа барих хэрэгтэй байна. Өнөөдрийн хуралдаан 30 минут хоцорч эхэллээ. Энэ байж болохгүй зүйл. Хамгийн гол нь ирцээ бүрдүүлж, цагаа барих хэрэгтэй байна. Гишүүд цагаа барихгүй байна. Дэгийн тухай хуульд цагаа барихгүй байгаа хүмүүст  арга хэмжээ авах асуудлыг тусгах хэрэгтэй байна” хэмээсэн юм. 

Түүний байр суурийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж авч байгаагаа мэдэгдэж  “Хурал чуулганаас хоцорсон тасалсан гишүүдийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга / Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ/ судалж гаргаад олон нийтэд мэдээлж байх, хариуцлага тооцох эрх үүргийг өгч байна. УИХ Тамгын газар чуулганы хуралдаанаас хүндэтгэх шалтгаангүй хоцорсон тасалсан гишүүдэд хатуу хариуцлага тооцож байх  журмыг мөрдүүлж,  Ёс зүйн хорооны даргыг мэдээллээр хангаж ажиллана уу? Дэгийн тухай хуульдаа энэ тухай заалтыг оруулах чиглэлийг өгч байна” гэлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2020-04-08 07:04:31
    ХАРИУЦЛАГА САЙН ТООЦОХ ХТЭЙ , ГЭВЧ НААД ХҮМҮҮС ЧИНЬ БАРИГДАХ УУ,ТОМ ТОЛГОЙТОЙ ХҮМҮҮС
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-08 02:40:16
    Ха ха, барах уу???
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2020-04-07 23:07:33
    Yamar ch soyol, erdem medleggui humuuseer duursnii tod ilrel enedee. Jiriin ajil chin hun hun ch yas tsagaa barij baij tsalingaa buten avdag yum.
    162.158.7.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-07 13:03:41
    Хариуцлага эндээс л эхлэх ёстой тэгж байж л ард түмэн ажилчид сахилгад суралцана
    162.158.7.110
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2020-04-07 08:50:43
    хатуу хариуцлага гэ ж юу билээ ингэхэд
    162.158.179.211
    Мэдэгдсэн Хариулах