Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хурлын программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харж нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байх, хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.4-т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн, бусад гишүүн Төрийн ордон дахь хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулах боломж, нөхцөлийг хангаж оролцохоор хуулийн төсөлд тусгажээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хурлын программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томъёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр микрофон нээгдэхэд үг хэлж, асуулт асуух, хурапдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэхээр заажээ. Түүнчлэн цахим хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас бэхжүүлэхээр тусгажээ. Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.
Хуулийн энэ нэмэлтийг баталсанаар онцгой нөхцөл байдпын үед Улсын Их Хурлын чуулганыг өөр газар хуралдуулж болох боломж бүрдэх бөгөөд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудлыг хэлэлцэж байх зохицуулалт бий болох юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулах нэмэлт гэхгүйгээр тусгай дэг болгож, төслийг өргөн хүрээнд авч үзэж онцгой нөхцөлийн үед хууль тогтоомжийн төслийг өргөн барих, санал авах, иж бүрдлийг хангах, хэлэлцүүлэг явуулах, эцэслэн шийдвэрлэх асуудлыг бүхэлд нь тусгаж өгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд нэгэнт хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон ийм үед гишүүд оновчтой санал гаргаж, хуралдааныг богино хугацаанд шуурхай явуулахад анхаарах нь зүйтэйг сануулаад дэгийн хуульд оруулах нэмэлт нь зөвхөн энэ удаагийн цар тахлаар хязгаарлагдахгүй, байгалийн гамшиг, аваар осол, зуд турхан гээд онцгой нөхцөл байдал үүссэн ямар ч үед хэрэглэхээр байнгын шинжтэй дэг байх нь зохимжтой гэж үзэж буйгаа хэлэв.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд яаралтай хэлэлцэн батлах шаардлагатайг онцлон дурдаж байв. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.