Ичиножёог унахад япончууд хачин баярлав даа!

Есдүгээр сарын мэргэжлийн сүмогийн Аки башё нээрээ л сонирхолтой боллоо доо. Харин сонирхолтой болгосон хүн нь Монголын залуу сүмоч Ичиножёо буюу А.Ичинноров юм.
 

“Мэргэжлийн сүмод нэгэн од төрлөө”, “Монголын үлэмж биет”, “Малчин сүмочийг дийлэх хүн цөөрлөө” гэсэн үгс сүмогийн ордноос нисч байлаа. Үнэхээр саяхан Архангайн Батцэнгэл сумандаа хонио хариулж явсан А.Ичинноров гэдэг залуугаар бахархахын аргагүй юм даа. Тэр сүмогийн дэвжээнд хөл тавьснаасаа эхлээд л Японд шуугиан тарьж эхэлсэн. Макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх. Бас тэндээ дөрөвхөн башё барилдаад дээд зиндаанд шилжсэн нь бас анхных. Тэгээд дээд зиндаанд барилдсан анхны тэмцээндээ 13 давжээ. Энэ бол бас нэг рекорд. Хэрэв түрүүлчихсэн бол одоогоос яг зуун жилийн өмнө 1914 оны тавдугаар сарын тэмцээнд сүмоч Рёогокү дээд зиндаанд анх барилдаад түрүүлж эзэн хааны цомыг хүртэж байсан онцлог түүхийг давтах байлаа. Гэвч Ичинноров хараахан түрүүлж чадсангүй. Гурван озеки, нэг ёкозүнаг хаясан нь дуулиан байлаа. Залуу сүмоч хоёрхон унахдаа их аварга Хакүход туршлага жаахан дутснаас болсон бол маэгашира Икиойд ид барилдаан дундаа гэнэ алдаж шороодсон. Бусад өрсөлдөгчөө бол илүүрхэн давсан шүү дээ. Нэг сонирхолтой нь Ичинноровыг унахад япончууд яасан их баярлав. Бүр олбогоо шидэж хүртэл хөөрөв. Аварга цолтонг маэгашира бөх унагахад л тэгдэгсэн. Тэгэхээр Ичинноровыг биширч дахиад нэг дийлдэхгүй нөхөр гарч ирэх нь гэж айсных байх л даа. Тэглээ гээд алтан нарыг алгаар хаадаггүй гэдэг шиг Ичинноровыг ялах бөх байхгүй болох цаг тун удахгүй биз ээ.


Энэ удаагийн тэмцээнд их аварга Хакүхо ганцхан унаатай зангаргаа харуулан түрүүлж эзэн хааны цомыг 31 дэхь удаагаа хүртлээ. Энэ нь их аварга Чиёнофүжийн амжилтад хүрлээ. Тайхо их аваргын 32 түрүүг давтахад ердөө нэг түрүү л үлдлээ гэсэн үг. Хакүхо аваргын нийт түрүү 32-оос давсан нөхцөлд Японы сүмод монголчуудын ноёрхол бүрэн ялалтад хүрнэ гэсэн үг. Энэ тухайд хэн нэгэн бодохоо бодож юу хийхээ төлөвөлж байдаг л биз. Бас Кекүтэнхо Н.Цэвэгнямыг магтахгүй байхын арга алга. Тэр энэ жил 40 нас хүрсэн. Сүмод барилдаж байгаа бөхчүүдийн хамгийн ахмад нь. Гэвч ир нь хариагүй гэдгээ харуулж тун сайхан барилдаж байнаа. Тэмцээний 13 дахь өдөр тавин хувиа хийлээ. Маэгаширагийн 14-өөс боссон бол дараагийн башёд чансаа өгсөж барилдана. Монгол эрчүүд бие бялдрынхаа чадварыг хэчнээн олон жил хадгалж чаддаг юм бэ. Монгол эр хүн гэж хэн бэ гэдгийг Н.Цэвэгням харуулж байгаа гэж хэлж болно биз ээ. Монгол бусад сүмочид л гайгүй л барилдсан. Маэгаширагийн нэгээс босч барилдсан. Тэрүнофүжи Ган-Эрдэнээс ихийг горьдож байсан ч олигтой амжилт үзүүлсэнгүй дээ. Гэхдээ түүнд ирээдүй бий гэдэгт итгэж байгаа. Дахиад л шуугианы эзэн Ичиннноров руугаа хандая. Дээд зиндаанд анхны башёд ийм гоц амжилт гаргаж байсан тохиолдол бараг байсангүйг дээр хэлсэн. Тэгвэл гарамгай хийгээд дайчин барилдааны шагналыг давхраар нь хүртэнэ гэдэг бас онцгой тохиолдол юм. Энэ нь 21-хан настай залууд их урам хайрлаа биз ээ. Тэмцээн дууссаны дараа сүмо тайлбарлагч, ёкозүна байсан Китанофүжи:

-Хэрэв Ичиножёо байгаагүй бол энэ тэмцээн ёстой утгагүй болох байлаа. Хакүхогоос бусад ёкозүна, озеки нар үнэхээр муу барилдлаа. Харүмафүжи ч гэмтлээ. Ичиножёо үнэхээр гарамгай барилдсан. Бас л монгол хүн. Японоосоо шинэ бөх гарч ирэхийг хүлээсээр байтал дахиад нэг монгол бөх гараад ирлээ. Япон бөхчүүд ичмээр биш үү. Хичээх л хэрэгтэй байна гэжээ.

Түүний үг Аки башёгийн чухамхүү үнэнийг хэлэв дээ.


Д.ЦЭРЭННАДМИД
ЗУУНЫ МЭДЭЭ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sergelw 2014-10-01 00:59:37
    setgyylch zarum yumiig hydlaa buchjee.jp hyn ynshbal hydalch gedgee haryylah bolloo
    106.170.4.20
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2014-09-30 06:36:27
    Manai Davaajargald dahiad 3-5 turuu elbeghen bii. Daraa ue ni ch hiimortoi garch irlee. Hurai, Hurai!
    103.229.122.70
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-30 03:44:44
    бахархахгүй байхын аргагүй юм даа. Сэтгүүлч маань үгээ сайн бодож байж бичвэл их сайн сан.
    112.72.13.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-30 02:37:09
    бахархахын аргагүй юм даа.genuu baxarxaxgui baixiin argagui gejuu
    122.254.127.80
    Мэдэгдсэн Хариулах