Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр коронавирусээр өвчилж, эмчилгээ хийлгэж байгаа 13 хүнээс дахин хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан тухай мэдээллийг өглөө.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Эмнэлгээс гараал сувилалд дахин тусгаарлагдана. Гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ хийхэд сөрөг хариу гарсан. Франц иргэний биеийн байдал сайн байна. Тус өвчтөний "Бадрах Энержи" компани ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зориулан цалин, урамшуулал болгож 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч, ажилчиддаа жигд хуваан урамшуулал болгон тараахаар тохирсон.
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ 6, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 182 хүнээс вирус илрээгүй. Нийт өчигдөр 2222 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй сайхан мэдээ байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлагдан хяналт, тандалт, шинжилгээ хийгдэж байгаа. Монгол Улс даяар 2020.04.06-нд сэжигтэй тохиолдолд тусгаарлагдаагүй" гэлээ.

О.ОНОН