ҮАГ: МАН, АН-ын мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүйн улмаас буцаагджээ

Үндэсний Аудитын газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх...”-ийг хянаж, дүгнэлт гаргасан байна. 

Аудитын байгууллагад УИХ-ын 2020 сонгуульд оролцохоор 27 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд хүлээж авснаас хойш хянаж, дүгнэжээ.

Энэ талаар Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Монгол Улсад бүртгэлтэй нийт 35 улс төрийн нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Дээрх намуудын 12 нь 4 эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж орж байгаа аж. Нам эвслүүдийн 19 мөрийн хөтөлбөр ирүүлсэн. Үүнээс 12 нам эвслийн мөрийн хөтөлбөр /20 улс төрийн намд хамаарах/ хуульд заасан шаардлага хангаагүй учир буцаагдсан. Тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргуулсан бол ажлын тав хоногийн дотор засаж ирүүлэх боломжтой. Мөрийн хөтөлбөр нь буцаагдсан намууд цалинг хоёр сая төгрөг, гурван сая төгрөг, таван сая төгрөг болгоно гэдэг нь амлалтын шинжтэй байна. Орон сууц үнэгүй барина, зээлийн хүүгүй болгоно, уул уурхайгаас хишиг хүртээнэ, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэх зүйл заалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулсан бол шаардлагад нийцээгүй буцаагдсан” гэлээ. 

Мөрийн хөтөлбөр нь Үндэсний аудитын газрын хяналтад орж шаардлага хангасан намууд

1. Зон олны нам

2. Хөгжлийн хөтөлбөр нам

3. Дэлхийн монголчуудын нам

4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

5. Эх орон нам

6. Ард түмний олонхийн засаглал нам

7. Ард түмний нам

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.