Япон Улсад нийт 3847 халдвартай иргэн байгаагаас 1043 нь Токио хотод бүртгэгдээд байна

Токио хот дахь коронавирусын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Та бүхэнд мэдээлэл хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар Япон Улсад нийт 3847 халдвартай иргэн байгаагаас 1043 тохиолдолд нь Токио хотод бүртгэгдээд байна.

Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:

Тус улсын Засгийн газар хөл хорио тогтоох тухай хэлэлцэж байгаа бөгөөд халдвар хамгийн их тархсан Токио, Осака хотуудад хөл хорио тогтоох магадлал өндөр байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нь мэдээлж байна.

Япон Улсын Гадаад Харилцааны Яамнаас доорхи улс орнуудаас ирэх гадаадын иргэдэд хязгаарлалт тавиад байна. Үүнд:

1. Сүүлийн 14 хоног Бруней, БНХАУ, БНСУ, Малайз, Филиппин, Сингапур, Тайван, Тайланд, Вьетнам, Австрали, Шинэ Зеланд, Канад, Болив, Бразил, Чили, Эквадор, Доминик, Панам, Албани, Андор, Армен, Австри, Бельги, Босниа Хэрцэговина, Болгари, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Герк, Унгар, Исланд, Ирланд, Итали, Косова, Латви, Литва, Лехштэйн, Льюксэнбург, Малти, Молдави, Монака, Монтенегро, Голланд, Макодани, Норвеги, Польш, Португали, Румын, Сан Марино, Серби, Словак, Словен, Испани, Швед, Швейцари, Их Британи, Ватикан, Бахрайн, Израйл, Иран, Турк, Зааны ясан эрэг, Конго, Египт, Мавритус Морокко

2. Доорхи улсын иргэдэд олгосон байсан түр ба олон удаагийн визийг хүчингүй болгосон. Үүнд:

БНХАУ, БНСУ, Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Бангладеш, Бутан, Камбож, Энэтхэг, Лаос, Малдив, Монгол, Мянмар, Непал, Пакистан, ШриЛанк, Зүүн Тимор, Албани, Андор, Армен, Австри, Бельги, Босниа Хэрцэговина, Болгари, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Косова, Латви, Литва, Лехштэйн, Льюксэнбург, Малти, Молдави, Монака, Монтенегро, Голланд, Макодани, Норвеги, Польш, Португали, Румын, Сан Марино, Серби, Словак, Словен, Испани, Швед, Швейцари, Их Британи,Ватикан, ОХУ, Беларус, Гүрж, Казакстан, Киргиз, Таджикистан, Туркменистан, Украйн, Узбек, Иран, Бахрайн, Израйл, Катар, Афганистан, Ирак, Иордан, Оман, Палистин, Саудын Араб, Сири, Арабын Нэгдсэн Эмират, Иемэн, Египт, Конго, Тунис, Лесото, Аргентин, Бахама, Барбадос, Колумбиа, Коста Рика, Куба, Доминикан, Эль Сальвадор, Гренада, Гуаяа, Гуатемала, Гайти, Хондурас, Жамайка, Мексик, Никарагуа, Парагвай, Перу, Сант Кристофер, Сант Лусиа, Винсент, Табого, Урагвай, Венесуэла зэрэг улс орны иргэдэд олгосон мөн шинээр виза олгохоо түр хугацаагаар зогсоосон байна.

Мэдээллийн эх сурвалж:
https://www.mofa.go.jp

Бусдад түгээх
  • gplus