Х.Баттулга: Намуудын мөрийн хөтөлбөр хууль зөрчиж, ард нийтийг басамжилж, доромжилж байна
УИХ-ын чуулганы нээлтэд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрбээр “Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед явагдаж байна. Коронавирусийн халдвар дэлхийн бараг бүх улсаар тархаж, сая гаруй хүнд халдварлаж, нас барагсдын тоо 70 мянга даваад байна. Иймээс миний бие саяхан гаргасан уриалга дахин тайлбарлаж ойлгуулах хүсэлтэй байна. Титэм вирусын халдвар нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт болсныг дэлхийн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол ердийн ханиад томууны тархалт шиг түр зуурын зүйл биш урт хугацааны тэмцэл шаардсан аюулт тахал болох нь ойлгомжтой болсон.

Титэм вирусийн тархалтаас үүдэн үйлдвэрлэл үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхтгол эрс өсөж, энэ нь ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн даллаж байгааг эдийн засагчид анхааруулж улс орнууд даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлж, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадлаа чиглүүлж байна.

МҮХАТ-ын судалгаанд хамрагдсан ААН-үүдийн мэдээлснээр үзэхэд манай улсад өнөөдрийн байдлаар 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ цар тахал Монголыг тойрохгүй дайрахгүй нь маш тодорхой болж байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн зүгээс хамралыг эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Цар тахлыг ялан дийлэх хугацааг хэн ч тодорхойлж чадахгүй байна. Баттай эх сурвалжууд 1-2 жил хүртэл үргэлжлэх эрсдэлт төлөв байгааг анхааруулж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг давагдашгүй хүчин зүйл биш дайны байдал авчирлаа хэмээн үзэж, ийм төлөвт эдийн засаг, нийгмийн амьдралаа бэлтгэж эхэллээ.  Монголчууд бидэнд эрсдэл багатай даван туулах хүн хүч, баялгийн нөөц байгааг хэлэх хэрэгтэй. 

Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.

Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна.

Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хямралыг сөрөх, эрсдэлийг багасгахад тустай байх болно
 
Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.
 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амгаа 2020-04-07 09:34:12
    УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг цуцлана Эрүүгийн болон эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг дэвшүүлэхгүй Улсаас зээл аваад төлөөгүй, аль нэг...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-06 15:01:50
    хаан болох гэж давхиад бантсандаа тайлбар хиймэр аядаа юу
    172.69.33.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-06 14:48:41
    МАНАН-д сангын нярав болох нь чухал.Ард түмний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэх нь эдэнд падгүй .Сандал суудлаа зүүдэлцгээж хайр зарлаж гүйцгээгээд.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-06 12:55:06
    Muu erguu tetgewer teglej olon nastang uiluulsan nuglee daagaarai
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2020-04-06 08:10:58
    намууд 4 жилд ажиллах хөтөлбөрөө танилцуулж байгаа биз түүнийг нь сайн судалж байж дүгнэх ёстой ерөнхийлөгч хүн гудамжинд алхаж яваа хэн нэгэнтэй адил юм яриад ...
    162.158.179.85
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-06 08:09:20
    коронновирус 7сарын 1- ээр айлгаж байгаад ганцаараа чингэс хаан болох гээд бна уу даа спритийн наймаачин хулгайч луйварчинд арай л ахадсан мереедел биш уу
    162.158.178.212
    Мэдэгдсэн Хариулах
    • Бат 2020-04-06 09:43:04
      Ер нь нэг тиймэрхүү хандлага харагдаад байна даа
      162.158.6.55
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-04-06 07:35:51
    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо
    162.158.7.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2020-04-06 07:34:53
    Женко хуучин соц. байсан стан улсуудын Ерөнхийлөгчүүд шиг бүхнийг атгах атгаг санаатай юм аа даа.Ер нь нуруу намхан хүмүүс ийм санаатай болчихдог юм болов уу?
    162.158.178.56
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-04-06 07:27:58
    Сонгуулийг хойшлууллаа гээд мөнгө нь хэмнэгдэхгүй шүү дээ тэртэй тэргүй жилийн дараа сонгууль хийсэн ч гарах ёстой мөнгө нь гардгаараа л гарна ш дээ.
    162.158.103.168
    Мэдэгдсэн Хариулах
  • K 2020-04-06 07:14:35
    Tetgever tegleh chin tegeed yu ve... yostoi novshiin bsan..
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • sdaf 2020-04-06 05:47:20
    ямар хөтөлбөрийг хэн сонгохыг спиртын ченж шийдэхгүй ээ
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • uher 2020-04-06 05:47:11
    shaana biz uuruu bur super shaagch bj
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Жэнко огцор! 2020-04-06 05:13:08
    Терийн менгений топ хулгайч Жэнко еерее диктатор болоод Монголыг зээл авч зараад гадаадад зугтана гэж хэлжээ дээ далд утга нь.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • T1t 2020-04-06 06:47:22
      Super t1 hun ymaa chi
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах