Т.Баярхүү: Ц.Элбэгдоржийг дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудсыг хүү Ц.Эрдэнэд хоёр удаа өгсөн
Өнгөрсөн баасан гарагт Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирсэн. Түүнийг ирсэн даруйд нь баривчлана гэх мэдээлэл гарч байсан ч түүнийг тусгаарлах байранд 21 хоног тусгаарлахаар болсон юм. 
 
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан “Өнөөдөр” сонинд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү мэдээлэл өгсөн байна. Тэрбээр “Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон юм.
 
Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
 
Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчний халдвар тархаж, Монгол Улсын хэмжээнд онцгой дэглэм үйлчилж байна. Улсын онцгой комиссоос гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгон сунгаж шийдвэрлэсэн. АТГ уг шийдвэрийг зөрчиж, тухайн этгээдийг цагдан хорьж, байцаалт мэдүүлэг авах боломжгүй. Хилийн чанадаас ирж буй бүх хүнийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлаж, ажиглалтад оруулах ёстой. АТГ-аас цагдан хорих асуудал тавиагүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул дээр дурдсан ажиллагааг хуулийн дагуу явуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд явагдах ёстой” гэжээ. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-04-07 01:41:01
    Ts Erdene geheer duu ni yum uuu huu ni bol E Erdene gedeggui yumuu iim l malnuud ATG-d bgaa yum daaa
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • iim l b na 2020-04-07 01:01:12
    Nuhend orson Tarwagiig homool, argalahnaar utaj gargaj agnadag Ebeg Koronaagaar utaad ogson chini ooroo guigeed orood irlee gej !
    162.158.7.142
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2020-04-07 00:10:09
    Яасан аминдаа хайртай новш вэ. Гадаадад байх нь өвчин авах өндөр магадлалтай тул аргагүйн эрхэнд эх орноо бараадаж байгаа юм. 2012 онд билүү дэлхий сөнөнө гэсэн...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-04-06 12:31:09
    Mongol ulsiinxaa xuuli dyrmiig xyndlexgyi zaasan xugatsaand ireegyi toxioldold ni xyrtel zoxix esnii xuuliin arga xemjeeg noogduulj avax xeregtei!
    162.158.94.161
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-04-06 11:49:15
    ur xuuxdee xurtel bultelzuuld3g uum ulaan deeremchin shuu dee shuud buudchik
    108.162.216.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-06 08:35:22
    90 онд ардчиллын хараацай байлаа .Өнөөдөр 15 толгойтой атгаалжин хар мангас болж хувирчихаад би ардчиллаа аварна гэж цээжээ дэлдэх нь эмгэнэлтэй.шоронд хатаа.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2020-04-06 08:17:44
    Коровирус намдангуут дахиад гадаад руу зугтана шүү. Тусгаарлалтаас гарангуут шоронд хийж хатуу хариуцлага тооц.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-06 08:03:40
    албаны юм яриад бна уу авгайн нарын хов жив шиг юм яриад бна уу хуу нь яах естой байсан юм эцгийгээ байгаа газраас нь баривчлаад атг д тушаах естой байсан юм уу...
    162.158.178.212
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-06 07:33:55
    Хүү нь аавыг авчирах юм уу, энэ юу яриад байна.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-04-06 05:55:10
    Karantinaas shuud barij awaad tuhailsan luiwar awilga busad ner ni holbodson herguud deer meduuleg awch togtooh heregtei ! Ugui bol bas neg shaltgaanaar gadagsh...
    162.158.7.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-04-06 04:31:06
    Одоо тэгээд дахьж гаргахгуй байх хэрэгтэй шуу хурдан шалгах хэрэгтэй шуу
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-06 04:23:22
    Н.Энхбаярыг баривчлуулах гэж байхдаа Элбэгдорж Шүүх дуудаж байхад ирэхгүй бол шүүх тань дээр очидог юм гэж өөрөө сургасан даа.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Балт 2020-04-06 04:15:01
    оймс гозолзуулахгүй бол ирэхгүй дээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах