ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк иргэнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Манай улсын хувьд коронавирусийн батлагдсан тохиолдол 14 бүртгэгдэж, хоёр хүн эдгэрэн эмнэлгээс гарч, сувилалд тусгаарлагдаж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр гуравдугаар сарын 28-ны өдөр иргэдээ авахаар ирсэн Солонгосын тусгай үүргийн онгоцоор ирсэн Туркийн бас нэгэн иргэнээс коронавирус илэрсэн байна.  Тус онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Хоёроос нь коронавирусийн халдвар илэрлээд байсан юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  “Дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдаад байсан гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Турк иргэний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Ингээд батлагдсан тохиолдол 15 боллоо. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Бид өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн” гэлээ.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus