Б.Батзоригийн шүүх хурлыг дахин хойшлуулж, хилийн хоригийг нь хэвээр үлдээв
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ХХААХҮ сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал 10.00 цагт товлогдоод байсан. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байв. 
 
Харин өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн байна.  Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020-04-22-ны өдрийн 10 цаг  хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. 
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-04-06 03:55:12
    онон мал чи ажлаа егеед ухвэл яасийм туркийн иргэнээс вирус илэрч 15 болсон тухай мэдээгээ уншаад уздээ даан ч дээ мэдээ бичиж чадахгуй амьсгаа юмаа
    172.68.255.95
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-04-06 03:52:59
    ЖОНХУУ АГАА БИД ХОЁРЫН ЖҮЖИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР. ШУДАРГА ЁСНЫ ОРОНД ХАЛАМЖ БЭРТЭГЧИН ТАРХИНЫ ТУРАААЛТАНУУДАД ХЭРЭГТЭЙ.
    172.69.198.37
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-04-06 03:52:01
    эхний хоер егуулбэр чинь адилхан бна онон малаа
    172.68.253.218
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2020-04-06 03:01:53
    дампуурсан юм бэ
    162.158.179.211
    Мэдэгдсэн Хариулах