ЖДҮ-чид Б.Батзоригоор “туг тахиж” асуудлыг намжаах уу
2018 оны төгсгөлд ЖДҮХ сангийн дуулиан дэгдсэн. Энэ дуулианы эхэнд салбарын сайд нь толгой бөхийлгөж, суудлаасаа бууж байв. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Батжаргалын Батзориг суудлаасаа буух өргөдлөө УИХ-ын даргад хүргүүлжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улс төрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх биз ээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ” хэмээжээ.
Ийнхүү отгон чуулганы нээлттэй зэрэгцэн гишүүний суудлаасаа буусан УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдоод байна.  Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоогоод буй.

Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлсэн. Уг хэргийг өмнө нь тус шүүхэд шилжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон байдаг. Харин энэ удаад Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд буй.

Ийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдэд очих мөнгийг намынхандаа хувааж өгсөн Б.Батзориг гишүүн хариуцлагаа хүлээх нь. Гэхдээ Б.Батзоригийн араас түмэнд очих мөнгөнөөс авсан УИХ-ын гишүүд  болон Төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээж, албан тушаалаа буух нь зүйн хэрэг юм. .

Иймээс энэ цаг үед ЖДҮХ сангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтуудын мэдээллийг эргэн сануулъя. Тэд ч бас хариуцлагаа хүлээх ёстой юм.

1.            О.Батнасан /УИХ-ын гишүүн/ - 950 сая төгрөг
2.            Б.Батзориг /УИХ-ын гишүүн/ - 1.4 тэрбум+1.6 тэрбум
3.            Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ - 950 сая
4.            Б.Наранхүү, Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ - 800 сая
5.            Н.Оюундарь /УИХ-ын гишүүн/ - 800 сая
6.            Б.Ундармаа /УИХ-ын гишүүн/ - 700 сая+800 сая
7.            Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+1 тэрбум
8.            Г.Солтан /УИХ-ын гишүүн/ - 950 сая
9.            А.Сүхбат /УИХ-ын гишүүн/ - 800 сая
10.          Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/ - 800 сая
11.          Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ - 1 тэрбум+950 сая
12.          Ш.Лхамсүрэн / Барилга хот байгуулалтын дэд сайд/ 450 сая
13.          Д.Хүрэлбаатар /Ерөнхий аудитор/ - 750 сая
14.          Ц.Ням-Осор /ТӨБГЗ-ын дарга/-500 сая
15.          Д.Баярсайхан /УБЦТС ТӨХК-ийн захирал - 1 тэрбум+1 тэрбум+1.3 тэрбум
16.          Н.Учрал /УИХ-ын гишүүн/ - 950 сая
17.          Ерөнхий сайд У.Хүрэлсүх - 563.1 сая
18.          П.Батчимэг /НИТХ-ын төлөөлөгч/ - 500 сая
19.          Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/ -300 сая
20.          Ц.Амарсанаа /Барилгын хөгжлийн төв ТӨҮГ/ - 680 сая
21.          Ш.Хонгорзул /МХЕГ/ - 630 сая
22.          Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/ 1.5 тэрбум
23.          Б.Амгаланбаатар /Улсын Ерөнхий прокурорын орлогч/ - 1.3 тэрбум


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2020-04-06 17:37:51
    Dampuuochir luivarchin yalaa?
  • Yu 2020-04-06 10:50:27
    Eniig 1 khyykhen mataad aimaar bayajsan gsn yu?
  • НАМЖИХГҮЙ 2020-04-06 07:02:58
    ГОРЬДСНЫ ЧИНЬ ГАРЗ
  • иргэн 2020-04-06 01:09:40
    энэ бол месен уулын орой дээд тувшиндээ ч орон нутагт ч газрын наймаа, хууль бус уул уурхай, зээл, сум аймаг улсын аварга малчид одон медаль хулгай луйвар замаа...
  • Бат 2020-04-06 00:36:41
    Зарим том хахуулийн дэргэд авсан тэгээд өгсөн энэ бол юу ч биш олон том хэрэгээ үүгээр нууж байгаа л үйлдэл шүү дээ